“ДЦС-5” ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

A- A A+


Photo

Эрчим хүчний сайд Д,Зоригт Европын холбооны сэргээн босголт хөгжлийн банк /ЕСБХБ/-ны Эрчим хүч, уул уурхай хариуцсан захирал  Риккардо Пулити, ЕСБХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Мэтью Ле Блан нарыг хүлээн авч уулзаж, “Дулааны цахилгаан станц-5” төслийн явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл сонсч, санал бодлоо солилцлоо.  

            Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй дулаан, цахилгааны хэрэгцээг хангах  450 МВт-ын хүчин чадал бүхий "Дулааны Yцахилгаан станц"-ын зураг төсөл боловсруулах, санхүүжүүлэх, барих, ашиглах, засвар үйлчилгээ хийх, шилжүүлэх нөхцөлтэй концесс олгох уралдаант шалгаруулалтыг 2011 оны есдүгээр сарын 28-ны өдөр зарласан бөгөөд уг шалгаруулалтад олон улсын нэр хүнд бүхий 34 компани оролцох сонирхлоо илэрхийлснээс урьдчилсан шалгаруулалтад тэдгээрийн нэгдэл 11 консорциум саналаа ирүүлсэн.  

Үүнээс урьдчилсан шалгаруулалтад 4 консорциум тэнцсэн бөгөөд дараагийн уралдаант шалгаруулалтын шатанд техникийн болон санхүүгийн иж бүрэн саналыг Солонгос, Монголын хамтарсан “Samsung C&T corp, Korea Southern Power Co.,Ltd, Ochir tuv Co.,Ltd” түншлэл, Их Британи, Япон, Солонгос, Монголын хамтарсан “International Power Plc, Sojitz Corporation, Posco Energy, Newcom LLC” түншлэл ирүүлсэн.

Шалгаруулалт явагдаж улмаар 2014 оны зургадугаар сарын 20-ний өдөр Засгийн газар концессын гэрээг тус төслийг хэрэгжүүлэхээр шалгарсан “International Power Plc, Sojitz Corporation, Posco Energy, Newcom LLC” түншлэлийн байгуулсан Монгол Улсад бүртгэлтэй “Фифт Комбайнд Хийт Энд Пауэр Плант” ХХК-тай байгуулсан.

Консорциум нь Жи Ди Эф Суэз (Франц), Сожитц (Япон), Поско (Солонгос), Ньюком (Монгол) гэсэн бүрэлдэхүүнтэй ба Ньюком нь ДЦС-5-ын хувьцааны 10 хувийг эзэмшинэ.

Жи Ди Эф Суэз нь эрчим хүчний дэд бүтцийн хөгжүүлэлт, санхүүжилт, ашиглалтын тал дээр  тэргүүн зэргийн туршлагатай компани бөгөөд нийт хувьцааны 30 хувийг эзэмшинэ.

Сожитц корпораци болон Поско Энержи нь тус бүрдээ хувьцааны 30 хувийг эзэмшихээс гадна энэхүү төслийн хувьд өндөр өрсөлдөх чадвар бүхий олон улсын банк, санхүүгийн байгуулагуудыг татан оролцуулах боломжийг бүрдүүлж байгаа юм.

            Засгийн газрын ажлын хэсэг болон Фифт Комбайнд Хийт энд  Пауэр Плант ХХК нь дагалдах гэрээний хэлэлцээрийг хийж байгаа ба 2015 оны арванхоёрдугаар сард санхүүгийн хаалт хийхээр ажиллаж байна.

 

     

            Концессын гэрээнд 2014 оны зургадугаар сарын 20-ний өдөр талууд гарын үсэг зурснаас ажлын хэсэг концесс эзэмшигчтэй “Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ”- ний хэлэлцээрийг хийж байна.

            Нүүрс нийлэх, ус хангамжийн гэрээ зэрэг дагалдах гэрээний  хэлэлцээрүүд үргэлжлэн хийгдэж байна.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ