“СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНДЭСНИЙ ДОЛДУГААР ФОРУМ” 2016 оны 4 дүгээр сарын 6-нд болно.

A- A A+


Photo

Зохион байгуулагч: Эрчим хүчний яам, Монголын салхины эрчим хүчний ассоциаци

Хугацаа: 2016 оны 4 дүгээр сарын 6–ны өдөр

Цаг: 09:00 – 18:00

Байрлал: Корпорэйт Хотел энд Конвеншн Центр /Урьдчилсан байдлаар/

Форумын тухай

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форум нь 2008 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулагдаж буй салбарын албан ёсны гол хурал юм. Энэхүү форумаар сэргээгдэх эрчим хүчний салбарт өрнөсөн тухайн жилийн үйл ажиллагааг хэлэлцэн, ирээдүйд хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрүүдийн үйл явцыг олон нийтэд танилцуулах, цаашид энэ салбарт хийгдэх шаардлагатай байгаа ажлуудыг олон нийтээр хэлэлцэн, цаашид ажил хэрэг болгохыг зорилго болгодог.

2016 оны 4 дүгээр сард зохион байгуулагдах Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форум нь долоо дахь удаагаа зохион байгуулагдах ба урьдчилсан байдлаар 300 –аас дээш оролцогчид хүрэлцэн ирнэ гэсэн урьдчилсан тооцоог зохион байгуулагчид гаргаад байна.

Форумын зохион байгуулах үндэслэл

Сэргээгдэх эрчим хүчний салбарт 2015 онд хууль эрх зүйн орчны өөрчлөлттэй холбоотой томоохон шинэчлэлүүд хийгдлээ. Тодруулбал, 2015 оны Зургадугаар сард төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын бичиг баримтыг баталж, сэргээгдэх эрчим хүчийг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий зорилтыг баталсан. Мөн тус бодлоготой холбоотойгоор Эрчим хүчний тухай хууль болон Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт орсон.

Дээрх хуулиудад нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор сэргээгдэх эрчим хүчний дэмжих тарифыг баталсан, мөн Эрчим хүчний диспетчерийн үндэсний төв ТӨХК болон Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК –уудын үйл ажиллагааны чиглэлд өөрчлөлтүүд орсон. Энэ нь сүлжээнд холбогдон ажиллах сэргээгдэх эрчим хүчний төсөл хөгжүүлэхэд гол оролцогч талууд тул төсөл хөгжүүлэгчдийн хувьд чухал өөрчлөлт юм.

Мөн 2015 оны 9 дүгээр сарын 14-ны өдөр УИХ-ын гишүүн С.Оюун нарын 11 гишүүдийн өргөн мэдүүлсэн сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийг “Гаалийн албан татвар болон Нэмэгдсэн өртгийн албан татвар” -аас чөлөөлөх хуулийн төслүүдийг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж баталсан.

Ингэснээр 2016 оны 1 дүгээр сарын 1 –ний өдрөөс сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжүүд, дагалдах болон сэлбэг хэрэгслүүдийг импортын татвараас бүрэн чөлөөлөгдөх юм.

Хууль, эрх зүйн орчинд дээрх томоохон өөрчлөлтүүд бий болсонтой холбоотойгоор сэргээгдэх эрчим хүчний томоохон төсөл хөтөлбөрүүд болон үйлдвэрлэлийн салбарт мөн ахиц дэвшлүүд гарах бодит хандлагууд төлөвтэй байна. 2015 оны эцсийн байдлаар Эрчим хүчний зохицуулах хорооноос “Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл” эзэмшигч 10 орчим компани, нийт хүчин чадлаараа 600 МВт орчим чадалтай нар, салхины төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ба үүнээс 1 – 2 салхины эрчим хүчний төслүүд, 10 МВт хүчин чадалтай нарны төсөл 2016 онд хэрэгжих эхлэх төлөвтэй байна. Энэхүү нөхцөл байдлаас харвал Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын зорилтод тусгасан “Дотоодын эрчим хүчний суурилагдсан хүчин чадалд эзлэх сэргээгдэх эрчим хүчний хэмжээг 2023 он гэхэд 20 хувь, 2030 он гэхэд 30 хувьд хүргэх” зорилтыг хангахад ойр ирээд байна. Үүнээс гадна Монгол улсад жилдээ тус бүр 10 МВт –ын хүчин чадалтай нарны зайн хоёр үйлдвэр, нэгж бүр нь 1 кВт хүртэл хүчин чаддалтай салхин турбин үйлдвэрлэгч нэг үйлдвэр тус тус ажиллаж байна. УИХ-ын ... тогтоолоор сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, дагалдах болон сэлбэг хэрэгслийг импортын татвараас чөлөөлсөн нь дотоодын үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүний өртгийг бууруулах, улмаар зах зээлийн багтаамжаа тэлэх, үйлдвэрлэлийн гарцаа нэмэгдүүлэх боломжийг олгож байна. Дотоодын үйлдвэрлэл хөгжих нь ирээдүйн шинэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгох, шинэ бизнесийн сувгийг бий болгох үндсийг тавьдаг болохыг эхнээсээ үйлдвэрлэгчид харуулж байна. Тодруулбал сүүлийн 3 жилийн хугацаанд Санкоу солар Монголиа ХХК нь Монголд үйлдвэрлэсэн нарны зайг Япон улсад экспортлож, энэ хугацаанд нийт дүнгээрээ 13 орчим тэрбум төгрөгийн экспортыг хийгээд байгаа бол Сопоко ХХК нь Монгол улсад “Хоёр нүүртэй нэг талст нарны дэлгэцийн үйлдвэрлэл” –ийг эхлүүд байна. Иймд сэргээгдэх эрчим хүчний салбарт хийгдсэн бодлогын шинэчлэлүүд, түүний үр дагавар, сэргээгдэх эрчим хүчний томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт ба нэгдсэн систем болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдэд үүсч буй асуудлыг шийдвэрлэх, дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн ололт, амжилтууд зэргийг “Сэргээгдэх Эрчим Хүчний ДОЛДУГААР Форум”-аар хэлэлцэхээр төлөвлөөд байна. Форумын зорилго Эрчим хүчний салбарт хийгдсэн эрх зүйн орчны шинэчлэлүүдийг олон нийтэд нээлттэй танилцуулж, шинэчлэлтэй холбоотой өөрчлөлтүүд нь сэргээгдэх эрчим хүчний салбарт хэрэгжиж буй төслүүдэд ямар нөлөө үзүүлэх талаар хэлэлцүүлнэ. Мөн сэргээгдэх эрчим хүчний үндэсний форумын агуулга ихэвчлэн сүлжээнд холбогдон ажиллах эх үүсвэрүүдэд тулгуурлаж, түүнээс үүсч буй тарифын зөрүүний асуудал, сүлжээний зохицуулалтын асуудлуудыг голчлон хэлэлцдэг байсан бол энэ удаагийн форумыг жижиг, дунд хэрэглээ буюу сүлжээнд холбогдоогүй, бие даасан хэрэглэгчдийг сэргээгдэх эрчим хүч ашиглан цахилгаанаар хэрхэн хангах боломжтой, түүний санхүүжилтийг шийдвэрлэх гарц зэргийг мэргэжлийн экспертүүдийг туршлагад үндэслэн танилцуулах, бие даасан сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, дэлгэрүүлэхэд цаашид ямар ямар алхмууд хийх шаардлагатай талаар хэлэлцүүлж, тодорхой шийдэл, гарц хайх нь энэ удаагийн форумын гол зорилгуудын нэг юм. Сүлжээнд холбогдон ажиллах эх үүсвэрүүдийн хувьд техникийн талаас тулгарч буй гол асуудал нь нэгдсэн сүлжээний дүрэм болон сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл системийн оройн их ачааллын үед бага, шөнийн бага ачааллын үед их байдаг. Энэхүү асуудлыг шийдвэрлэх үүднээс нэгдсэн сүлжээний дүрэм, цахилган худалдах, худалдан авах гэрээний биелэлт, нэгдсэн сүлжээн дэх сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх технологийн шийдлүүд зэргийг хэлэлцүүлж, хэлэлцүүлгээс гарсан үр дүнг холбогдох байгууллагуудад танилцуулан, үйл ажиллагаанд тусгуулах зорилготой. Оролцогчид Монголын салхины эрчим хүчний ассоциаци нь 2015 оны Нэгдүгээр сард Сэргээгдэх Эрчим Хүчний Үндэсний ЗУРГАДУГААР Форумыг зохион байгуулж байсан. Тус форумд 250 оролцогчид оролцож байсан. Харин Сэргээгдэх Эрчим Хүчний Үндэсний ДОЛДУГААР Форумд урьдчилсан байдлаар 300 –аас доошгүй оролцогчдыг хамруулах урьдчилсан төлөвлөгөөтэй. Хуралдаан тус бүрийг тухай чиглэлээр дагнан ажиллаж буй туршлагатай экспертүүдээр удирдуулах ба хэлэлцүүлэгдээр төрийн, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний зэрэг салбар бүрийн төлөөллөөс хамруулахад анхааран ажиллана. Илтгэлүүдийг тухайн чиглэлээр тасралтгүй 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай судлаач, экспертүүдийг сонгон, илтгэлүүдийг танилцуулна.

Хэлэлцэх асуудлууд

Тус форумаар дараах ерөнхий чиглэлүүдээр салбар хуралдаанаар зохион байгуулж, хэлэлцүүлнэ.

 Үүнд:

· Сэргээгдэх эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, хууль, эрх зүйн орчинд хийгдсэн шинэчлэлүүд

· Бие даасан хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг дэмжих

· Сүлжээнд холбогдон ажиллах эх үүсвэрүүдэд үүсч буй техникийн болон санхүүгийн асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх боломжууд

· Хязгаарлагдмал хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчний оролцоог нэмэгдүүлэх технологийн шийдлүүд

· Сэргээгдэх эрчим хүчний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн шинэ бүтээгдэхүүний танилцуулга

Форумын төлбөр

Форумд оролцогсдын тоонд хязгаар заагдаагүй ба хурал оролцох 1 мандатны эрх нь 35000 /гучин таван мянган/ төгрөг байна.

Жич: Тусгай урилгаар оролцож байгаа оролцогчдод төлбөр хамаарахгүй.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл

Э.Мягмардорж Гүйцэтгэх Захирал e.myagmardorj@gmail.com

Б.Заяабаатар Менежер zayabaatar.b@gmail.com

Л.Баярмаа Менежер bayarmaalkhagvadorj@gmail.com

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ