Нүүрсний уурхайн өр төлбөрийг барагдуулжээ

A- A A+


Photo

Эрчим хүчний салбарын санхүүгийн алдагдлыг бууруулах, эрчим хүчний үнэ, тарифыг бодит өртөгт хүргэх, үнэ тарифыг чөлөөлөх эхлэлийг тавих, зах зээлийн жишигт нийцүүлэх тодорхой зорилтуудыг дэвшүүлэн ажилласан. Эрчим хүчний үнэ тарифт зохих зохицуулалтуудыг хийснээр сүүлийн арван жилд анх удаа Эрчим хүчний салбар санхүүгийн алдагдалгүй ажиллалаа.

2015 онд үнэ тарифын уян хатан, олон төрөлт тогтолцоог нэвтрүүлэх зорилгоор авч хэрэгжүүлсэн томоохон арга хэмжээг дурьдвал:

Эрчим хүчний системийн оргил ачааллыг бууруулах, хэрэглэгчдийн зохистой хэрэглээг дэмжих зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагуудад цахилгааны чадлын тарифыг нэвтрүүлж, системийн оргил ачааллын хугацаанд буюу 17.00-22.00 цагийн хооронд хэрэглэсэн хэрэглэгчийн бодит чадлыг 9000 /төгрөг. Киловатт. сар/ төг/кВт/сар-аар тооцохоор тогтоож байна. Чадлын тарифыг тооцож эхэлснээр эрчим хүчний салбарын борлуулалтын орлого 20.2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн.

Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний үнийн зөрүүд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг хэрэглэгчийн эрчим хүчний үнэд шингээсэн зохицуулалтыг хэрэгжүүлсэн буюу хэрэглэгчийн худалдан авах дэмжих тарифыг шинээр тогтоож мөрдүүллээ. Ингэснээр сэргээгдэх эрчим хүчний үнийн зөрүүгээс Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд дутагдаж байсан 16.0  тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэр (жилийн дүнгээр)-ийг шийдвэрлэсэн ба Тайшир, Дөргөний усан цахилгаан станцуудын санхүүгийн алдагдлыг 1.3 тэрбум төгрөгөөр бууруулах нөхцөлийг бүрдүүлж чадлаа

Үнэ, тарифын зохицуулалтуудын үр дүнд 2015 оны урьдчилсан гүйцэтгэлээр төвийн бүсийн 5 дулааны цахилгаан станц 2.8 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан ба мөн дүнгээр нүүрсний уурхайн өр төлбөрийг барагдуулжээ.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ