“НАРНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ” чуулга уулзалт, үзэсгэлэн
Хойд Америкийн орнуудаас хамгийн эрчимтэй хөгжиж буй Калифорниа мужид нарны эрчим хүчний томоохон зах зээл бүрдэж байгаа билээ. Энэ оны 02 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд Нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн чуулга уулзалт, үзэсгэлэн болох бөгөөд энэ нь мэдээлэл солилцоо, хэлхээ холбоо тогтоох, шинэ бизнесийн санаа олох зэрэг бололцоо олгосон чухал талбар болно.
Уг бага хурал нь олон хэсгээс бүрдэх бөгөөд аж үйлдвэрийн салбарын мэргэжилтнүүдийн үзэл бодол, нарны эрчим хүчний хэтийн төлөвлөгөөг зонхилон ярилцахаараа онцлог болж байгаа юм. Нийтдээ 22 орны 550 гаруй оролцогчид 3 өдрийн турш туршлага солилцон өргөн хүрээнд хамтран ажиллах юм байна.
Чуулга уулзалт, үзэсгэлэнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг:
http://www.solar-powergen.com/index/directeventconnect.html хаягаас авна уу.




























Сэтгэгдэл