“МОНГОЛ-ХЯТАДЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА, “ШИВЭЭ-ЭНЕРЖИ” ТӨСЛИЙН ТЭЗҮ-ИЙГ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ” БОЛЛОО

A- A A+


Photo

Монгол Улс эрчим хүчний импортлогч биш экспортлогч болоход ойрхон боллоо. Эрчим хүчний салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх үүднээс Засгийн газраас энэ чиглэлд хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхээр  шийдвэрлэсний нэг нь “Шивээ Энержи” төсөл юм.

 “Шивээ Энержи” төсөл амжилттай хэрэгжиж эхэлснээр Оюутолгойгоос бараг хоёр дахин их буюу нийтдээ 11 тэрбум долларын хөрөнгө оруулалт Монгол Улсад орж ирнэ гэж өнгөрсөн Лхагва гаригт“Шангри-Ла”зочид буудалд болсон “Монгол-Хятадын эрчим хүчний хамтын ажиллагаа, “Шивээ-Энержи” төслийн ТЭЗҮ-ийг зөвлөлдөх уулзалт”-ынүеэр мэдээллээ.  Төслийн хүрээнд9240 мВт-ын эрчим хүч үйлдвэрлэх чадалтай цахилгаан станц, 2800 МВт-ын салхин цахилгаан станц, 1200 МВт-ын нарны цахилгаан станц баригдахаас гадна  нийтдээ 1300 километр урттай 10.000 МВт-ын +800 кв-ын  өндөр чадлын цахилгаан дамжуулах агаарын шугам тавигдаж, жилдээ 34 сая тонн нүүрс олборлох уурхай ашиглалтад орох юм. ИнгэснээрШивээ-Овоогийн нүүрсийг түүхийгээр нь биш нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгон экспортолох боломж бүрдэх юм. Шивээ-Овоогийн нүүрсний орд нь нийт 29500 га талбайг хамардаг бөгөөд нийт 2708.7 сая тонн нүүрсний нөөцтэй,  гурван үндсэн хэсгээс бүрддэг. Энэ ордыг түшиглэн  “Шивээ-Энержи” төслийг хэрэгжүүлснээр нийтдээ 3500 хүн тогтмол ажлын байртай болох юм. Мөн төслийг гүйцэтгэх явцад 20 мянган хүн ажлын байраар хангагдана.

Төслийг Монголын талаас эрчим хүчний экспортын “Шивээ Энержи” цогцолбор төслийн нэгж, БНХАУ-ын талаас Үндэсний цахилгаан дамжуулах сүлжээ корпораци буюу “State Grid” групп компани хариуцан ажиллаж байна.

Зөвлөлдөх уулзалтад оролцогчид Монголын зүгээс  бизнес эрхлэх зөвшөөрлийг нь цаг алдалгүй шийдвэрлэх, төр засгийн байгууллагын уялдаа холбоогоо сайжруулж, дунд, доод шатандаа хүнд суртлаа багасгавал төсөл амжилттай хэрэгжих боломж бүрдэнэ гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Хөрөнгө оруулагчдын  зүгээс өмнө нь хийсэн геологийн газрын шинжилгээ, судалгааны зүйлстэй дэлгэрэнгүй танилцах шаардлагатай байгаа аж. Салбарын яам болон холбогдох агентлагууд нь хөрөнгө оруулагчдын хүсэлтийг хангах талаас нь анхаарч ажиллах нь зүйтэй гэдгийг ч эдийн засагчид хэлж байв. Хэрэв Монголын талаас төслийг хэрэгжүүлэх ажил тулгарч буй асуудлыг нь цаг алдалгүй шийдээд өгвөл бүтээн байгуулалт нь 2017 оноос буюу ирэх жилээс эхэлнэ.  Цахилгаан станцын бүтээн байгуулалт дөрвөн жил үргэлжлэх бөгөөд, 2020 он гэхэд ашиглалтад орж чадвал Хятадаас өндөр үнэтэй эрчим хүч импортолж авах биш, эрчим хүчээ хятадуудад өндөр үнээр экспортлох үүд хаалга нээгдэх юм. 

“Монгол-Хятадын эрчим хүчний хамтын ажиллагаа, “Шивээ-Энержи” төслийн ТЭЗҮ-ийг зөвлөлдөх уулзалт”-д Эрчим хүчний сайд Д.Зоригт болон БНХАУ-ын Үндэсний цахилгаан дамжуулах сүлжээ корпорацийн удирдлагууд оролцож үг хэллээ.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ