“Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компани байгууллаа

A- A A+


Photo

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хөвсгөл аймгийн төвд дулааны станц, шугам сүлжээ, дулаан дамжуулах төвийг шинээр барьж, байнгын ашиглалтад оруулсантай холбогдуулан дулааны эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагаа явуулах үүрэгтэй “Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компанийг шинээр үүсгэн байгуулахаар шийдвэрлэлээ.

“Хөвсгөл дулааны станц” төрийн өмчит хувьцаат компанийн дүрэм, зохион байгуулалтын бүтцийг баталж, үйл ажиллагааг нь зохих журмын дагуу эхлүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Болорт даалгав. Мөн тус компанийн үйл ажиллагааг хэвийн, найдвартай явуулахад мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллахыг Эрчим хүчний сайд Д.Зоригтод, дулааны үнэ тарифыг зохих журмын дагуу тогтоож, холбогдох зохицуулалт хийж байхыг Эрчим хүчний хооронд зөвлөлөө.

Дулааны станц, шугам сүлжээг 2014 оны 9 дүгээр сараас эхлэн ажиллагаанд залган, аймгийн төвийн 41 төсвийн байгууллага, 150 гаруй аж ахуйн нэгж, 1031 айл өрх, нийт 1223 объектыг дулааны эрчим хүчээр өнөөдрийг хүртэл хэвийн, найдвартай хангаж байгаа бөгөөд санхүү, эдийн засгийн хувьд цаашид үр өгөөжтэй, ашигтай ажиллах боломжтой гэж тооцоолсон байна. Одоогийн байдлаар тус станцыг “Ашиглалтын өмнөх захиргаа” хариуцан ажиллаж байгаа юм.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ