Ази Номхон далайн Эдийн засаг, Нийгмийн Комиссын хуралд оролцож байна

A- A A+


Photo

 НҮБ-ын Ази Номхон далайн Эдийн засаг Нийгмийн Комиссын /UN ESCAP/ Нарийн бичгийн дарга хатагтай Шамшад Актарын урилгаар Тайландын Вант Улсын нийслэл Бангкок хотноо 2016 оны дөрөвдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгуулж байгааЭрчим хүчний тогтвортой хөгжлийн асуудлаарх Ази Номхон далайн орнуудын 2016 оны зөвлөлдөх хуралд ЭХЯ-ны Төрийн  нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт оролцож байна.

 Олон Улсын эрчим хүчний агентлагийн тооцоогоор дэлхийн эрчим хүчний хэрэглээ 2040 төвшинд 37 хувиар өсөх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь Ази номхон далайн бүсийн орнуудын эдийн засаг, эрчим хүчний эрчимтэй өсөлтөөс үүдэлтэй юм.  НҮБ-аас 2015 онд баталсан Тогтвортой хөгжлийн зорилтууд болон Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын гэрээг хэрэгжүүлэхэд бүс нутгийн хамтын ажиллагаа, хил дамнасан эрчим хүчний хэлхээ холбоог хөгжүүлэх шаардлага тулгарч байна. 

Хурлаар эрчим хүчний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангахад хил дамнасан эрчим хүчний хэлхээ холбооны гүйцэтгэх үүрэг, үүнээс гарах үр ашиг, эрчим хүчний худалдааг хөгжүүлэхэд тулгарч буй хүндрэлүүдийн талаар хөндөж хамтын ажиллагааг улс хооронд, бүс, тивийн хэмжээнд хөгжүүлэх арга зам, үүнд олон талт яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны гүйцэтгэх үүргийн тухай ярилцах юм.

Монгол Улс нь бүс нутгийн орнуудтай эрчим хүчний харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрчим хүч экспортлогч орон болох зорилт дэвшүүлж ажиллаж буй бөгөөд бүс нутгийн орнуудын олон талт хамтын ажиллагааны механизмуудад идэвхтэй оролцон хамтран ажиллах нь чухал байгааг нотоллоо.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ