ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД САЙДААР ТОМИЛОГДСОН Т.ГАНТУЛГА АЖИЛДАА ОРЛОО

A- A A+


Photo

 

 

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаас  Эрчим хүчний дэд сайдаар томилогдсон Т.Гантулгыг өнөөдөр Эрчим хүчний сайд П.Ганхүү  ЭХЯ-ны аппаратын хамт олонтой танилцууллаа.    

Энэ албанд томилогдохоосоо өмнө МАН-ын Хэвлэл мэдээлэл,олон нийт, сургалт судалгаа хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Т.Гантулга нь Байгал орчны яам болон ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан төрийн албаны туршлагатай хүн юм.

Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга  ЭХЯ-ны аппаратын хамт олонд хандаж хэлсэн үгэндээ “Улс орны эдийн засгийн тэргүүлэх салбарт дэд сайдаар томилогдон ирж, урьд нь энэ салбарт ажиллаж байсан, арвин туршлагатай, мэдлэг боловсролтой сайд П.Ганхүүтэй хамтран ажиллах болсондоо баяртай байна. Юуны өмнө сайдтайгаа хамтраад МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт эрчим хүчний салбарт хийж хэрэгжүүлэхээр тусгагдсан зорилтыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулах ажилд шуурхайлан орж, төсвийн тодотголд оруулах саналыг боловсруулах, салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлыг зохион байгуулахаас ажлаа эхэлнэ”гэв.  

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ