ӨРГӨТГӨСӨН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНБОЛЛОО

A- A A+


Photo

Эрчим хүчний яамны өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн 2016оны наймдугаар сарын 9-нийөдөр боллоо. Уг зөвлөгөөндЗасгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд П.Ганхүү, дэд сайд Т.Гантулга нароролцож, харьяа үйлдвэр, компанийнзахиралуудаасхариуцаж байгаа ажлынх ньталаар товч мэдээлэл сонсч, үүрэг даалгавар өглөө.

Юуны өмнө өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад онцгойанхаарч, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт болон улсынтөсвийн тодотгол, ирэх жилийн төсөвт оруулах саналааяаралтай гаргаж өгөхийг үүрэг болгов.

Эрчим хүчний сайд П.Ганхүүхэлэхдээ “Улсын төсөв хүнд байгаа энэ үед өвөлжилтийн бэлтгэлийг хангахдаа хөрөнгө оруулалтыг хамгийн бага түвшинд байлгахуйцаар хэмнэлттэй тооцож ажиллах хэрэгтэй. Ялангуяа Дорнод бүсийн эрчим хүчний систем, Алтай-Улиастайн эрчим хүчний системд хүндрэл учирч болзошгүй байгааг анхаарах хэрэгтэй.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрттусгах саналаа Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлоготой уялдуулж, дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд дэлгэрэнгүй төлөвлөгөөний хамт гаргах ёстой.

Урьд нь тооцоо судалгаагүй олгогдсон тусгай зөвшөөрлүүдийг эргэж харах шаардлагатай байна.

ЭХЯ-д Түлшний газар шинээр байгуулагдаж, эрчим хүчний нүүрс үйлдвэрлэдэг Багануур ТӨХК, Шивээ-Овоо ТӨХК-ний харьяалал өөрчлөгдөж ирж байна. Иймд манай цахилгаан станцууд нягт хамтарч ажиллах ёстой.

Эрчим хүчний салбарын хувьчлалд онцгой анхаарч, оролцоог хангах хэрэгтэй. Эцэст нь сахилга хариуцлагыг чанд сахиж, гүйцэтгэлийг хяналтыг барьж ажиллахыг үүрэг болгож байна. Байгууллага бүр ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд тодорхой төлөвлөгөө гаргах хэрэгтэй” гэв.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ