ОЛОН УЛСЫН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ АГЕНТЛАГИЙН ГУРАВДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦСОН ТУХАЙ

A- A A+


Photo

Монгол Улсын Засгийн газрын гишүүн Эрчим хүчний сайд М.Сономпил тэргүүтэй төлөөлөгчид Олон Улсын Сэргээгдэх эрчим хүчний агентлаг (ОУСЭХА)-ийн дарга ноён Аднан З. Амин, Арабын Нэгдсэн Эмират улс (АНЭУ)-ын Байгаль орчин болон Усны сайд Доктор Рашид Ахмад Бин Фахад нарын урилгаар 2013 оны 1 дүгээр сарын 13-17-ны өдрүүдэд АНЭУ-ын Абу Даби хотод зохиогдох ОУСЭХА-ийн III дугаар Ассемблей, “Дэлхийн эрчим хүчний ирээдүйн” VI дугаар чуулга уулзалт, Усны анхдугаар чуулга уулзалтанд оролцлоо.

АНЭУ-ын Абу Даби хотод зохиогдсон дээрх олон улсын хуралд дэлхийн 150 гаруй орны 8000 гаруй зочид, төлөөлөгчдийн дотор 73 гаруй орны эрчим хүчний сайд нарыг хамруулсан, өргөн хүрээтэй сэдвээр зохиогдож байгаагаараа онцлог юм.
ОУСЭХА-ийн III дугаар Ассемблейн хурлаар дараах илтгэлүүдийг танилцуулсан. Үүнд:

1. Африкийн сэргээгдэх эрчим хүчний ирээдүй: Хүртээмжтэй өсөлтөд хүрэх зам (Africa’s renewable future: The path to sustainable growth)
2. Сэргээгдэх эрчим хүчний бэлэн байдлын үнэлгээ (Renewable Readiness Assessment)
3. Дэлхийн сэргээгдэх эрчим хүчний атлас (Global Renewable Energy Atlas) /”Ашиг сонирхолын тунхаглал”-ийн баримт бичигт гарын үсэг зурах ёслол мөн орно/
4. ОУСЭХА-ийн жил тутмын хэвлэлийн талаар
5. Арлуудын Дэлхийн Сэргээгдэх эрчим хүчний сүлжээ /Global Renewable Energy Islands Network (GREIN)/
6. SE4ALL ба 2030 оны төлөвлөлт ОУСЭХА нь сэргээгдэх эрчим хүчний гол төвлөрүүлэгч байх тухай илтгэл (IRENA as a hub for renewable energy in SE4all and 2030 Roadmap).

Монгол Улсын Засгийн газрын гишүүн Эрчим хүчний сайд М.Сономпил тэргүүтэй төлөөлөгчид Ассемблейн хуралд оролцох үеэр ОУСЭХ Агентлагийн дарга ноён Аднан З. Аминтай албан ёсоор уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцсон. Уулзалтаар ОУСЭХА, АНЭУ-ын Абу Даби Хөгжлийн Сангаас санхүүжүүлэх төслийн шалгаруулалтад Монголын талаас нарны цахилгаан станц байгуулах, газрын гүний дулааны ашиглах зэрэг 2-3 төслийг бүртгүүлэн оролцож буйгаа танилцуулсан. Мөн Дэлхийн сэргээгдэх эрчим хүчний атлас (Global Renewable Energy Atlas) боловсруулах үйл ажиллагаанд нэгдэн орох, Сэргээгдэх эрчим хүчний бэлэн байдал (Renewable Readiness Assessment)-ын судалгааны төсөлд Монгол Улсыг хамруулах, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зэрэг асуудлуудаар хамтран ажиллахаар харилцан тохиролцлоо.

Дэлхийн сэргээгдэх эрчим хүчний атласын баримт бичиг нь дэлхийн сэргээгдэх эрчим хүчний нөөцийг үнэлэн харуулах хамгийн том баримт бичиг байх юм. Интернэтэд суурилсан мэдээллийн бааз нь хөрөнгө оруулагчдад санхүүгийн эрсдлээс сэргийлэх боломжийг олгож өгөх ба хөгжиж буй болон шилжиж буй эдийн засагтай орнуудад хөрөнгө оруулалтыг татах бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлнэ. Дэлхийн атласыг боловсруулах санаачлагад Австрали, Дани, Франц, Герман, Энэтхэг, Мексик, Норвеги, Өмнөд Африк, Спани, Катар, Арабийн Нэгдсэн Эмират улс, АНУ, ИБУИНВУ зэрэг улс орнууд нэгдэн орсон бөгөөд Ассемблейн хурлын үеэр уг Тунхаглалд дахин 24 улс гарын үсэг зурсан. Эдгээр улсын дотор Монгол Улс нэгдэн орохоо илэрхийлэн Эрчим хүчний сайд М.Сономпил гарын үсэг зурсан билээ.

Сэргээгдэх эрчим хүчний бэлэн байдлын үнэлгээ нь ОУСЭХА-ийн 2012 оны гол үйл ажиллагаануудын нэг бөгөөд улс орнууд сэргээгдэх эрчим хүчний нөөц бололцоогоо тогтоож түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах, түүнчлэн ашиглахад хүндрэлтэй зүйл байгаа бол түүнийг даван туулах бодлогын арга замыг илэрхийлсэн баримт бичиг юм. Өнөөгийн байдлаар Африк тивийн 11 улс энэхүү үнэлгээний үр ашгийг хүртээд байна. Үүнд: Гамбиа, Гана, Грэнада, Крибат, Мозамбик, Нигер, Оман, Перү, Сенегал, Свациланд, Замбиа. Цаашид Ази тивийг төлөөлөн анх удаа Монгол Улсыг хамруулахаар харилцан тохиролцоод байна.

Мөн ХБНГУ-ын Эдийн засаг, хамтын ажиллагаан, хөгжлийн яамны парламентийн Төрийн нарын бичгийн дарга хатагтай Гурдун Копптой дэлхийн сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн хандлага болон Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн өнөөгийн байдал, ирээдүйн хамтын ажиллагааны талаар тусгайлсан уулзалт хийгдсэн байна.

“Дэлхийн эрчим хүчний ирээдүй” VI дугаар чуулга уулзалт, олон улсын үзэсгэлэнд ирээдүйн эрчим хүчний хөгжлийн чиг хандлагыг эрчим хүчний үр ашиг, цэвэр технологид шилжүүлэхэд анхаарлаа хандуулж байна. Уг чуулганы нээлтийн ажиллагаанд 150 гаруй орны 1000 гаруй төлөөлөгчдөөс 95 засгийн газрын өндөр албан тушаалтан, 165 илтгэгчид Абу Даби Олон Улсын Сэргээгдэх эрчим хүчний хуралд үг хэлж санал солилцлоо. Үзэсгэлэнд 40 гаруй орны 650 гаруй компаниуд бүтээгдэхүүн танилцуулснаас 70 гаруй шинэ технологиуд тавигдсан байна. Энэхүү чуулга уулзалтад оролцогчид уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын асуудлыг шийдвэрлэхэд бүх нийтээрээ тэмцэх, нэгдсэн шийдвэр гарган хөгжлийн дараагийн шатанд хүрч ажиллахыг уриалсан. Ирээдүй хойч үедээ цэвэр эрчим хүч, цэвэр ус үлдээхийн тулд одооноос юу хийх ёстой, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлыг хэрхэн багасгах, шинэ дэвшилтэд технологийг талаар ямар арга хэмжээ авах тухай асуудал тус чуулга уулзалтаар ярилцсан гол сэдэв байлаа.


ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМНЫ
СТРАТЕГИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗАР
 

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ