ШИНЭЭР ТОМИЛОГДСОН АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ТАНИЛЦУУЛАВ

A- A A+


Photo

Эрчим Хүчний Яамны ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнийг ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Баярмагнай удирдаж явуулав. Зөвлөгөөний эхэнд  ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн гаргасан тушаалыг уншиж сонсгов. Уг тушаалаар ЭХЯ-ны Стратегийн бодлого зохицуулалтын газрын даргаар Д.Чимиддорж, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар С.Цэрэнжамц, Хяналт шинжилгээ, дотоод аудитын газрын даргаар Б.Сандуйжав, Санхүүгийн хэлтсийн даргаар Б.Баясгалан, Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн даргаар Б.Сугар нар томилогдсоныг танилцуулж, ажлын амжилт хүслээ.

Шуурхай зөвлөгөөнд ЭХЯ-ны газар хэлтсийн дарга нар өнгөрсөн долоо хоногт хийгдсэн ажлынхаа талаар танилцуулж, энэ долоо хоногт хийгдэх ажлын талаар товч мэдээлэл өгөв.

Эрчим Хүчний сайдын зөвлөх Ц.Баярбаатар тодорхой асуудлуудаар үүрэг чиглэл өглөө. Тухайлбал Амгалангийн дулааны станцын нүүрс таталтыг эхлүүлэх, 12А дулааны шугамын ажлыг эрчимжүүлэх, цахилгаан эрчим хүчинд холбогдож чадахгүй байгаа айл өрхүүдийг ойрын хугацаанд холбох ажлыг зохион байгуулах гэх мэт асуудлаар чиглэл, зөвлөмж өглөө.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Баярмагнай товч үүрэг даалгавар өглөө.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ