Эрчим хүчний сайд П.Ганхүү Эрдэнэт, Булганд ажиллалаа

A- A A+


Photo

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний Сайд П.Ганхүү “Эрдэнэт дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа. Орхон аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагдсан байна. Станцын6-р зууханд их засвар орж, мөн урсгал засвар хийгдсэн нь 2016-2017 оны өвлийг өнөтэй давах боломж бүрдсэнийг станцын удирдлагууд танилцуулсан. Нийт нэг тэрбум 700 сая төгрөгийн урсгал засвар, шинэчлэлийн ажил хийж гүйцэтгэжээ. Өр авлага өмнөх жилүүдээс буурч, авлага 739 сая төгрөг, өр төлбөр 380 сая төгрөг болсон байна.

“Эрдэнэт Дулааны Цахилгаан Станц” ТӨХК 1987 онд ашиглалтад орсон, 430 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.

“Эрдэнэт Дулааны Цахилгаан Станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Ганбаатар хэлэхдээ “Өвлийн улиралд 7 зуух бэлэн ажиллана. Өвлийн ид ачаалалтай үед 60 хоногийн нүүрсний нөөцтэй байна. Харин цаашид станцын найдвартай ажиллагааг хангах үүднээс 35 МВт-ын өргөтгөлийн ажлыг бүрэн гүйцэтгэх шаардлагатай. БНХАУ-ын Засгийн газрын 53.8 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий хөнгөлөлтэй зээлийн хүрээнд хэрэгжих энэ төсөл зогсонги байдалд орсон. Харин цаашид станц ашиглалтад орвол үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний үнэ өртөг буурч, өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Өнөөдрийн хувьд Эрдэнэт дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадал 36 МВт байгаа. Өргөтгөл ашиглалтад орвол хүчин чадал хоёр дахин өснө” гэж танилцуулсан юм.

Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Эрчим хүчний сайд П.Ганхүү БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих 35 МВт-ын хүчин чадал бүхий станцын өргөтгөлийг барихад дэмжлэг үзүүлж ажиллана гэдгийг хэлсэн. Мөн МУ-ын Эрчим хүчний салбарт Төрөөс баримтлах бодлогыг УИХ-аас баталсан. Эрчим хүчний мастер төлөвлөгөөнд тусгасны дагуу сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх чиглэлд бодлогоо чиглүүлж, сэргээгдэх эрчим хүчийг нүсэр бус бие даасан эх үүсвэр байдлаар дэмжиж ажиллана гэдгийг онцолсон юм.

 “Эрдэнэт, Булганы Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас салбарын тэргүүний ажилтан хоёр төрлөө. Релей хамгаалалтын автоматик хэмжүүр туршилтын албаны дарга Б.Амарбаясгалан, Жолооч Л.Пүрэвдорж нарт Сайд П.Ганхүү “Эрчим хүчний тэргүүний ажилтан” цол тэмдэг гардуулсан юм.

Эрчим хүчний сайд П.Ганхүү мөн “Дарханы Дулааны Цахилгаан Станц” ТӨХК-ийн ажилтай танилцсан байна. Дарханы дулааны цахилгаан станцын хувьд хоёр үндсэн тоноглолд их засвар хийхээс турбин генератор №4-ийн их засварын ажлаа бүрэн дуусгаж залгасан. Зуух №5 -ын их засварын ажил 80 гаран хувийн гүйцэтгэлтэй, 10 сарын 2-нд дуусахаар төлөвлөгөөтэй байгаа гэлээ.  Дархан хотын айл өрх, сургууль цэцэрлэгийн дулааны хангамжийг 9 сарын 15-наас олгосон бол, аж ахуйн нэгж байгууллагуудыг  10 сарын 1-нээс холбохоор төлөвлөжээ.

МУЗГ-ын хөтөлбөрийг танилцуулах ажлын хэсэг Булган, Эрдэнэт, Хөвсгөл аймагт ажиллаж байна. Энэ хүрээнд Эрчим хүчний сайд П.Ганхүү салбарынхаа өвөлжилтийн бэлтгэлтэй танилцаж, холбогдох албаны хүмүүст газар дээр нь үүрэг даалгавар өгч байна. 

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ