НИЙСЛЭЛИЙН 6 ДҮҮРГИЙН 1562 ӨРХ АЙЛ ТОГ ЦАХИЛГААНД ХОЛБОГДЛОО

A- A A+


Photo

Улаанбаатар хотын хэмжээнд тог цахилгаангүй болон хүчдэлийн уналттай 10 мянга гаруй айл өрх бий гэсэн судалгаа бий. Эрчим хүчний яам үүнд гол бодлогооо чиглүүлэн ажиллаж байгаа бөгөөд өчигдөр нийслэлийн зургаан дүүргийн 1562 өрх айлыг эхний ээлжинд тог цахилгаанд холбосон байна. Үүнд Сонгинохайрхан дүүргийн 22, 24, 26, 28, 30, 31, Баянзүрх дүүргийн 21, 27, Хан Уул дүүргийн 12, 14, Сүхбаатар дүүргийн 14,16, 17, 20, Чингэлтэй дүүргийн 17, 19-р хороо буюу нийтдээ 22 байршлыг хамруулжээ.

Шугамын барилга угсралтын ажлыг энэ оны есдүгээр сарын 5-наас 10 дугаар сарын 3-ны дотор хийж гүйцэтгэсэн аж. Үлдсэн айл өрхүүдийг ирэх онд тог цахилгаанд холбох зорилготой байгаа бөгөөд үүнд шаардагдах 12.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2017 оны улсын төсөвт тусгуулахаар төлөвлөжээ.

ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтох энэ талаар “Гэрэл тоггүй амьдарч байгаа айл өрхүүдийг эрчим хүчинд холбох санаачилгыг нэр бүхий УИХ-ын 12 гишүүн гаргасан. Тэр дагуу Эрчим хүчний сайд П.Ганхүүгийн шууд удирдлага дор сар гаруйн хугацаанд манай салбарынхан ажилласны дүнд өнөөдөр 1562 өрх айлыг  цахилгаанд холболоо. Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны Тахилтын аман дахь 330 орчим айл өрх гэхэд олон жил тоггүй, харанхуй орчинд амьдарснаа өнөөдөр ярьж байна. Цаашид бид Улаанбаатарыг бүхэлд нь тог цахилгаантай болгохын тулд шат дараалсан арга хэмжээ авч ажиллах болно” гэв.

Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны иргэн Д.Чамин “Манай хорооныхон дөрвөн жил гаруй харанхуй, гэрэлгүй амьдарч байсан. Энэ хүндрэлийг өнгөрсөн сар гаруйн хугацаанд яаравчлан шийдвэрлэж, түргэн шуурхай ажилласан Эрчим хүчний яамныхандаа талархал илэрхийлье. Хий гэвэл хийж болдог л ажил байна юм гэж бодлоо. Дөрвөн жил хүлээлээ шүү дээ” хэмээж байлаа.

Монгол Улсын Засгийн газрын 100 хоногийн хүрээнд хийж гүйцэтгэсэн энэ ажил Эрчим хүчний сайд П.Ганхүүгийн бодлого, мөрийн хөтөлбөрт тусгагдаж,ийнхүү эхний ээлжинд 1562 өрх айл тог цахилгаанд холбогдож байна.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ