Элчин сайд Калыбек Кобладиныг хүлээн авч уулзав

A- A A+


Photo

Эрчим хүчний сайд П.Ганхүү Бүгд Найрамдах Казакстан Улсаас МУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Калыбек Кобладиныг хүлээн авч уулзлаа. Хоёр орны эрчим хүчний салбар дахь харилцаа, хамтын ажиллагааны талаар талууд санал солилцож,10 дугаар сарын 26-ны өдөр болох “Казахстан, Монголын бизнес уулзалт”-ын тухай ярилцав.

Уулзалтын үеэр Эрчим хүчний сайд П.Ганхүү хэлэхдээ, “МҮХАҮТ, Бүгд Найрамдах Казахстан Улсын Элчин Сайдын яам хамтран зохион байгуулах бизнес уулзалтад эрчим хүчний салбарын төлөөлөгчид идэвхтэй оролцоно. Энэ бүхэн хоёр орны харилцааг хөгжүүлэхэд түлхэц болж байгаад баяртай байна” гэв.

Элчин сайд Калыбек Кобладинхэлэхдээ, “Цаг гарган хүлээн авч уулзаж байгаад Эрчим хүчний сайд П.Ганхүү танд талархаснаа илэрхийлье. Казахстан улсад 2017 оны 6 сардэрчим хүчний сэдэвт олон улсын үзэсгэлэн болно. Нийт 40 орчим орон хамрагдах энэ үзэсгэлэнд Монгол улс идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Уулзалтад ЭХЯ-ыг төлөөлж Бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Чимэддорж, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Р.Гантулга, БНКазУлсыг төлөөлж хоёрдугаар нарийн бичгийн дарга С.Нурлан, Консулын туслах Б.Нурбота нар байлцав. 

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ