Дотоодын эрчим хүчний хэрэглээг бүрэн хангах 4-5 үйлдвэр байгуулна

A- A A+


Photo

     Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танхимын гишүүдийнхээ хамт Засгийн газрын 100 хоногийн хүрээнд хийсэн ажлаа сэтгүүлчдэд тайлагналаа. Эрчим хүчний салбарт л гэхэд багагүй бүтээн байгуулалт өрнөсөн. Тухайлбал, нийслэлийн зургаан дүүргийн 1562 өрх айлыг цахилгаан эрчим хүчинд холбосон нь яригдаад олон жил болсон асуудлыг нэг сарын хугацаанд шийдэж, алслагдсан гэр хорооллын өрхүүд тогтой амьдрах боломж бүрдсэнийг онцолж байна. Мөн эрчим хүч үйлдвэрлэх асуудалд “Шивээ энержи” төсөл хэрэгжиж байгааг мэдээлсэн юм. Монгол Улсын эрчим хүчний салбарт эхний ээлжинд дотоодын эрчим хүчнийхээ хэрэглээг бүрэн хангах бодлогын хүрээнд 4-5 үйлдвэр байгуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа гэлээ. Харин цаашид хэрэгцээнээсээ илүү гаргаж эрчим хүч экспортлох ёстой гэсэн чиг барьж ажиллана гэдгээ тодотгосон. Мөн нүүрсийг өөр зориулалтаар ашиглах саналыг Японы талд тавьсан нь Олон улсад эрэлттэй хуванцар үйлдвэрлэх бололцоо нээгдэнэ гэсэн хүлээлт байгааг онцоллоо.

Мэргэжлийн Засгийн газар байгуулагдсанаас хойшхи 100 хоногийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа танхимын гишүүд мэдээлснээс гадна сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ