И.Н.Аржаев: “ОХУ-ын зүгээс байгалийн хий, газрын тос, цахилгаан эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхолтой байна”

A- A A+


Photo

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны түр хамаарагч И.Н.Аржаев Эрчим хүчний дэд сайд Т.Гантулгатай уулзаж, салбарт барих бодлого үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт хамтран ажиллах тухайд санал солилцлоо. Элчин сайдын яамны түр хамаарагч И.Н.Аржаев хэлэхдээ “Шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш Монгол, Оросын харилцаа бүх түвшинд  сэргэж байна. Хоёр орны Засгийн газар хооронд айлчлалууд болж, хамтын ажиллагааны шинэ шатны тухайд санал солилцож эхэлсэнд баяртай байна.

Орос, Монгол, Хятад улсын гурван талт хэлэлцээр байгуулагдсан байдаг. Энэ дунд Эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа зонхилж, хөрш орнуудын харилцааг тодорхойлох байр суурьтай тусгагдсан байдаг учраас үүнд анхаарал хандуулах хэрэгтэй болов уу. ОХУ-ын зүгээс байгалийн хий, газрын тос, цахилгаан эрчим хүчний салбарт түлхүү хамтран ажиллах сонирхолтой байна” гэв.

Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга “Эрчим хүчний салбарт Орос, Монгол орны харилцаа чухал үүрэгтэй. Өнөөдөр баруун бүс л гэхэд эрчим хүчний хэрэглээнийхээ 80 хувийг ОХУ-аас хангаж байна. Цаашид ч томоохон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ ОХУ-тай хамтран ажиллах болно. Ингэхийн тулд Орос, Монголын хамтын ажиллагааг цогц байдлаар тодорхойлах нь зүйтэй” гэсэн юм. Мөн Эгийн голын усан цахилгаан станцын төслийг талууд хөндөж, дэлхийн цэнгэг усны хамгийн том өв болох Байгаль нуурыг хамгаалах тухайд санал солилцлоо. Үүний тулд олон улсын томоохон байгаль шинжээч, эрдэмтдийг татан оролцуулж, төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлэв.

Эрчим хүчний сайд П.Ганхүүд хаягласан захидлыг ОХУ-ын Эрчим хүчний сайд А.В.Новак илгээсэн байна. Үүнд ШХАБ-ын Эрчим хүчний клубын хүрээнд хамтран ажиллах зэрэг тодорхой саналуудыг тусгажээ.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ