МУГТ, ОУХМ Б.Гангаамаад амжилт хүслээ

A- A A+


Photo

   Дэлхийн долоон тивийн ноён оргилд гарах нь уулчин хүний хүсэл мөрөөдөл юм. Уулын спортын чансаа, оргилыг тодорхойлох энэ үзүүлэлтийг өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд 148 тамирчин л хангасан байдаг. Тэгвэл Монгол Улсын Гавъяат тамирчин, ОУХМ Б.Гангаамаа эх орныхоо нэрийг дэлхийн уулын спортын тавцанд гаргахаар бэлтгэл хангаж байна.

   Тэрбээр дэлхийн зургаан тивийн Эльбрус, Эверэст, Килиманжаро, Денали, Акокагуа, Карстенз Пирамид зэрэг ноён оргилд хөл тавьж,эх орныхоо далбааг мандуулсан юм. Харин одоо Антарктид тивийн ноён оргил болох 4897 м-ийн өндөр “Винсон Массиф”-т гарах л үлдсэн нь монголчуудын хувьд түүхэн амжилтад нэрээ тамгалахад ойрхон байна.

   Эрчим хүчний сайд П.Ганхүү Монгол Улсын Гавъяат тамирчин, ОУХМ Б.Гангаамааг хүлээн авч уулзлаа.Сайд П.Ганхүү “2016 оны 12 дугаар 15-ны өдрөөс эхлэн “Винсон Массиф” өөд авирах спортын их үйл хэргийг тань манай хамт олон дэмжиж, уулчин хүний их зориг, тэсвэр хатуужлыг бид үнэлж байна. Дэлхийн ноён оргилд Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулсан сайхан мэдээтэй эргэн уулзана гэдэгт итгэлтэй байна” гээд эрүүл энхийг хүслээ. 

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ