Шуурхай хуралдаанаар дулааны цахилгаан станцуудын нүүрсний хангамжийг онцлов

A- A A+


Photo

   Өнөөдрийн байдлаар дулааны цахилгаан станцуудын нүүрсний нөөц хэвийн байна. Тухайлбал, “ДЦС 4” ТӨХК 13 хоног, “ДЦС III”, “ДЦС II” ТӨХК болон Амгалан Дулааны станц тус бүр 11 хоногийн нүүрсний нөөцтэй байгаа юм. Гэхдээ энэ өвөл цаг агаарын хувьд өмнөх жилүүдийн дунджаас эрс хүйтрэх төлөвтэй байгаа учраас станцуудын нүүрсний нөөцийг нэмэгдүүлж, 20 хоногт барих шаардлагатайг салбарын сайд П.Ганхүү онцоллоо. Дулааны цахилгаан станцуудад нүүрсний 20 хоногийн нөөц бүрдүүлэхийн тулд вагон хангамжийг талаар “УБТЗ” ХНН-ийн дарга удирдлагуудтай ажлын уулзалт хийснээ Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Болдхүү танилцуулсан. Мөн хүйтний эрч эрс чангарч, ачаалал ихсэж байгаатай холбогдуулан төв суурин газар, аймаг орон нутгийн дулааны станц, халаалтын зуухнуудын гадна талбайд нүүрсний нөөц 20 хоногоос доошгүй байхаар тооцож бүрдүүлэх чиглэлийг нүүрсний уурхайнуудад өгчээ. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Хэнтий, Сүхбаатар, Завхан аймагт цахилгааны саатал гарч, үүнд салбар байгууллагууд шуурхай арга хэмжээ авч ажилласны дүнд өнөөдөр хэвийн үйл ажиллагаа хангасан байна.

   Нийслэлийн ХУД-ийн 11-р хороо, Зайсанд байрлах “Могул таун” хотхоны дулааны хангамжийг өнгөрсөн долоо хоногт шийдвэрлэсэн нь 240 айл энэ өвөл тухтай амьдрах боломж бүрдлээ. Монгол Улсын Шадар сайдын ахалсан Улсын Онцгой Байдлын Комиссоос өгсөн үүрэг даалгаврын дагуу “Могул таун” хотхоны хүндрэлтэй асуудлыг яамны зүгээс онцгой анхаарч, шийдвэрлэв.

   Өнөөдрийн ЭХЯ-ны шуурхай хуралдаанд дамжуулах, түгээх сүлжээ компанийн удирдлагууд болон “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК, “Шарын гол” ХК-ийн гүйцэтгэх захирлууд оролцлоо.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ