Эрчим хүчний салбарынхан Төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эрчим хүчний салбарт ажил үйлсээрээ тэргүүлж, үр бүтээлтэй ажилласан 27 хүнд Төрийн дээд одон, медаль гардууллаа. Он солигдох торгон энэ мөчид “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор “ДЦС-4” ТӨХК-ийн Илчит тэрэгний машинч Б.Бүрнээбаатар, “ДЦС-4” ТӨХК-ийн Хяналтын албаны дарга Ц.Нацагдорж, “ДЦС-2” ТӨХК-ийн Ахмадын зөвлөлийн дарга Н.Цэдэндамбаа нар шагнуулсан юм. Мөн “Алтангадас одон”-гоор 13 хүн, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар 11 хүн энгэрээ мялаалаа.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
Эрчим хүчний сайд П.Ганхүү Төрийн дээд одон медаль хүртсэн эрхмүүдэд баяр хүргээд “Улс орны хөгжлийн гал голомт болсон Эрчим хүчний салбар улирч буй ондоо амжилт бүтээл арвин байсан нь та бүхний хувь нэмэртэй салшгүй холбоотой. Түүхийн алтан хуудсыг зузаатгаж яваа инеженер, албан хаагч та бүхэн цаашдаа улам ихийг хийж бүтээх эрмэлзэл дүүрэн байх болтугай. Эрхэлсэн ажилдаа улам их амжилт гаргахыг хүсье” гэлээ.
.jpg)
.jpg)
.jpg)




























Сэтгэгдэл