Дарханы дулааны сүлжээг шинэчлэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

A- A A+


Photo

Дархан хотын дулааны хангамжийн сүлжээг нээлттэй системээс хаалттай систем рүү шилжүүлэх, усны алдагдлыг бууруулах, иргэдийг дулаанаар хангах системийн бүтээмжийг нэмэгдүүлэх ажлыг гүйцэтгэх болон санхүүжүүлэхийн тулд техник эдийн засгийн үзүүлэлт /нийт шаардагдах ажлын эзлэхүүн, ажилбар тус бүрийн техникийн тодорхойлолт, суурилуулах тоног  төхөөрөмж/ -ийг тодорхойлох зорилгоор Монгол Улсын Эрчим хүчний яам, Дарханы Дулааны Сүлжээ компани болон Дани Улсын “Эрчим хүчний шийдлүүд” байгууллага хооронд харилцан ойлголцлын санамж бичигт Эрчим хүчний Яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт,  Дани Улсын “Эрчим хүчний шийдлүүд” байгууллагын Бизнес хөгжлийн захирал хатагтай Каролина Е Осиповска, Дарханы Дулааны Сүлжээ компаний захирал Алтанцэцэг нар  гарын үсэг зурлаа.

Санамж бичигт гарын үсэг зурснаар Дархан хотын дулааны хангамжийн системийн шинэчлэлийн төслийг Дани Улсын санхүүжилтаар хэрэгжүүлэх Техник эдийн засгийн үндэслэлийг нарийвчлан судалж, улмаар  Монгол Улсын засгийн газраас баталгаа гаргах үндэслэлийг бий болгох юм.

Энэ төсөл нь нээлттэй тендерийн хүрээнд зарлагдаж “Барих-шилжүүлэх” гэрээний дагуу хэрэгжинэ. Төслийг Дани Улсын санхүүжилтээр гүйцэтгэж,  Дарханы Дулааны Сүлжээ компанид хүлээлгэж өгөх бөгөөд Монгол Улсын Засгийн газрын эргэн төлөлт нь “Барих-шилжүүлэх” гэрээний үндсэн дээр хийгдэх юм. 

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ