Эрчим хүчний яамны 2017 оны анхны шуурхай хуралдаан боллоо

A- A A+


Photo

Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэрээр гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн хэрэглээний тарифыг 2017 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн тэглэсэн. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд хэрэгжиж буй энэ хөнгөлөлтөд гэр хорооллын 146 мянган хэрэглэгч хамрагдаж байна. Өчигдөр буюу нэгдүгээр сарын 01- 02 нд шилжих шөнийн 21.00 – 06.00 цагийн байдлаар ачаалал хэвийн, хүндрэл гараагүйг салбарын шуурхай хуралдаанаар тайлагналаа. Цаашид айл өрхүүд галын аюулаас сэргийлж, цахилгаан хэрэглээний даацыг хэтрүүлэхгүй байх нь хамгийн чухал гэдгийг хуралдаанаар онцлов.

Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яамнаас өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Багануур, Шивээ-Овоогийн уурхайд 20 тэрбум төгрөгийн төсвийн зээл олгосон. 2016 оны 10 сард олгосон уг зээлийг хугацаанд  нь буюу 12 сарын 30-нд багтаан эргүүлэн төлжээ. Өнөөдрийн байдлаар станцуудын нүүрсний нөөц хэвийн байна.

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан “Гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн хэрэглээний үнийг тэглэсэнтэй холбоотойгоор гал түймрээс сэргийлэх мэргэжлийн зөвлөгөө мэдээллээр иргэдийг хангаж ажиллах хэрэгтэй. Мөн өвлийн ид ачааллыг тооцоолж, нүүрсний хангамжийг бууруулахгүй байх нь хамгийн чухал” гэдгийг шуурхай хуралдаанаар онцолж хөндлөө. 

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ