Эрчим хүчний яам Нийслэлтэй дунд хугацаанд хамтран ажиллах гэрээ байгууллаа
Эрчим хүчний сайд П.Ганхүү, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар 2017 – 2020 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичиг нь “Засгийн газрын 2016–2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”, “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016 – 2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд Эрчим хүчний чиглэлээр тусгагдсан төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэж байна. Санамж бичгийн хүрээнд нийслэлийн дулаан болон цахилгаан хангамж, агаарын бохирдол, төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх зэрэг нийт дөрвөн чиглэлд хамтран ажиллах юм. Тухайлбал, Нийслэлийн дулаан хангамжийг сайжруулах хүрээнд Улаанбаатарын гуравдугаар цахилгаан станцыг 250 МВт-аар өргөтгөхтэй холбогдуулан дулаан дамжуулах магистраль болон түүний хэрэглэгчдийн түгээх шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх зэрэг ажлыг хамтран шийдвэрлэхийг тусгасан байна. Мөн Улаанбаатар хотын цахилгаан хангамжийг сайжруулах хүрээндхорооллуудын цахилгааны эрчим хүчний хангамж болон “Их тойруу” шугам сүлжээ, дэд станцын барилга угсралтын ажлыг бүрэн дуусгах зэрэг асуудлыг шийдвэрлэхээр санамж бичигт тусгалаа.


Эрчим хүчний сайд П.Ганхүү “Нийслэлтэй дунд хугацаанд хамтран ажиллах стратегийн баримт бичигт гарын үсэг зурлаа. Энэ бол Эрчим хүчний сайд, Нийслэлийн захирагч хооронд жил бүр байгуулдаг гэрээ биш, дөрвөн жилд хэрхэн ажиллах вэ гэдгийг тусгасан санамж бичиг гэдгийг тодотгоё. Өнөөдөр Монгол Улсын хүн амын гурван хүн тутмын нэг нь Улаанбаатарт амьдарч байгаагаас төвлөрөлтэй холбоотой олон асуудал үүссэн. Цаг агаарын хувьд ч Улаанбаатар хот харьцангуй хүйтэн зэргээс шалтгаалж дулаан хангамж, цахилгааны асуудлыг зохистой шийдэх шаардлага бий. Нийслэлд эрчим хүчний шинэ эх үүсвэр барих, алслагдсан гэр хорооллын айл өрхүүдийг тог цахилгаанд холбох, эрчим хүчний хэмнэлт бий болгох гээд олон асуудал Улаанбаатар хоттой холбоотой учраас стратегийн санамж бичиг байгуулах болсон. Хамтраад ажиллавал илүү үр дүнд хүрэх учиртай” гэв.
.bmp)




























Сэтгэгдэл