ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД П.ГАНХҮҮ АНДЭЗНК-ЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХОРООНЫ АНХДУГААР ХУРАЛДААНД ОРОЛЦОВ

A- A A+


Photo

   2017 оны 1 дүгээр сарын 17-19-ний өдрүүдэд Бангкок хотноо НҮБ-ын АНДЭЗНК-ын Эрчим хүчний хорооны анхдугаар хуралдаан болсон бөгөөд тус хуралдаанд Монгол Улсын Эрчим хүчний сайд П.Ганхүү тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Хуралдаанаар Ази, Номхон далайн бүс нутагт тулгамдаж буй эрчим хүчний асуудлууд, тухайлбал “Тогтвортой хөгжлийн зорилтууд-2030” хөтөлбөрийн дагуу тогтвортой хөгжлийг хангах бүс нутгийн эрчим хүчний нөөцийн тэгш хүртээмжтэй хуваарилалт, нүүрс ашиглалтыг багасгах зорилгоор хил дамнасан эрчим хүчний сүлжээг бий болгох, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн ашиглалтыг нэмэгдүүлэх, дэд бүс нутгийн түншлэл гэх зэрэг асуудлыг хэлэлцэв.

   Эрчим хүчний сайд П.Ганхүү хуралдааны хүрээнд 1 дүгээр сарын 17-ны өдөр “Ази, Номхон далайн эрчим хүчний тогтолцооны шинэчлэлд тулгарч буй хүндрэл, нөөц боломж” сэдвээр болсон өндөр түвшний хэлэлцүүлэгт оролцож, Монгол Улсын Засгийн газраас Зүүн Хойд Азид эрчим хүчний хэлхээ холбоог нэмэгдүүлэх, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, интеграцийн асуудлаар баримталж байр суурь, тэргүүлэх чиглэлүүдийн талаар танилцуулав.

 

   Мөн өдөр Монгол Улсын Эрчим хүчний сайд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга д-р. Шамшад Ахтартай уулзаж, Монгол-АНДЭЗНК-ын хамтын ажиллагаатай холбогдох асуудлуудаар санал солилцов.

 

 

 

 

 

 

Эх сурвалж: Бангкок дахь Монгол Улсын Элчин сайдын яам

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ