Ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэв
Арвандолдугаар жарны усан могой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Эрчим хүчний яамнаас тус яаманд ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад настнуудаа 2013 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Уригдаж ирсэн ахмадууддаа хандаж ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн Д.Дэлгэрцогт мэндчилгээ дэвшүүлж, Эрчим хүчний салбарын хэмжээнд хийгдэж байгаа шинэчлэлт, томоохон бүтээн байгуулалтын талаар дэлгэрэнгүй танилцуулж, ахмадуудаасаа цаашид ажилдаа тусган авах санал, зөвлөмжийг сонсч, халуун дотно яриа өрнүүлэв.
Ахмадуудад хүндэтгэл үзүүлэх ёслолыг ЭХЯ-ны ахмадын зөвлөл, Эрчим хүчний хөгжлийн төв хамтран зохион байгуулсан бөгөөд ахмадуудад зохих журмын дагуу олгогдог мөнгөн тэтгэлэгийг гардуулж баяр хүргэлээ.




























Сэтгэгдэл