Эрчим хүчний салбарын 2017 оны анхны өргөтгөсөн шуурхай хуралдлаа

A- A A+


Photo

   Эрчим хүчний яамны харъяа үйлдвэр, компаниуд болон цахилгаан дулаан түгээх, дамжуулах сүлжээ байгууллагын удирдлагууд 2016 – 2017 оны өвлийн их ачааллын ажлаа тайлагнав. Цаг агаар эрс хүйтэрсэн өдрүүдэд шугамын жижиг гэмтэл саатал гарсныг эс тооцвол энэ өвөл элдэв хүндрэлгүй, горим ажиллагаа хэвийн байсныг мэдээллээ. Мөн гэр хорооллын шөнийн тариф тэглэсэн ч, цахилгаан ачааллын хувьд хэрэглээний өсөлт төдийлөн нэмэгдээгүйг шуурхай хуралдаанаар хөндөв.

   2017 онд Сэргээгдэх эрчим хүчний байгууламж, эх үүсвэрүүд нэмэгдэж буйгаас үнэ тарифын тухайд тодорхой зохицуулалт хийх шаардлагатайг Эрчим хүчний сайд П.Ганхүү онцоллоо.Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль болон валютын ханшны зөрүү зэргээс шалтгаалж энэ онд салбар 18 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх хүндрэл үүсээд байгаа аж. Иймд сэргээгдэх эрчим хүчний компаниудын гэрээний нөхцлийг өөрчилж, хуулинд өөрчлөлт оруулах төсөл боловсруулахыг Эрчим хүчний зохицуулах хороонд үүрэг болголоо. Мөн эдийн засаг хүнд байгаатай холбоотойгоор станц, үйлдвэр байгууллагууд үр ашиггүй зардал гаргахаас татгалзаж, өөрсдийн нөөц боломждоо суурилан засвар үйлчилгээний ажлаа эртнээс хийж гүйцэтгэхийг сануулав. Түүнчлэн сар шинийн баяраар тогтвортой, тасалдалгүй ажиллагааг хангахыг үүрэгдлээ. 

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ