Бондын хөрөнгөөр 4 төслийг санхүүжүүлэх зөвлөмж гаргалаа

A- A A+


Photo

Ирэх жилүүдэд өрнүүлэх бүтээн байгуулалтын санхүүжилтийн эх үүсвэр болгохоорШинэчлэлийн Засгийн газраас “Чингис” бонд гаргаж, олон улсын зах зээлээс бага хүүтэй мөнгө босгосон.

Энэ хөрөнгөөр санхүүжүүлэх бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийг сонгох шалгуур үзүүлэлтүүдийг тогтоох, үүсч болох эрсдэлийг тооцох, гүйцэтгэлийн явцад хяналт тавих үүрэгтэй Бодлогын зөвлөлийг Ерөнхий сайд ахалж, эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан яамдын сайдууд, УИХ-ын Байнгын хороодын дарга нар болон Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын даргын зөвлөх зэрэг 17 хүн ажилладаг. Бодлогын зөвлөлийнээлжит хурал өнөөдөр болж, эхний ээлжинд бондын хөрөнгөөр дөрвөн томоохон төслийг санхүүжүүлэх нь зүйтэй гэж үзэнзөвлөмж гаргаж Засгийн газарт өргөн мэдүүлэхээр тогтлоо.

1.    Шинэчлэлийн Засгийн газар 2016онд багтаан бүх аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбоно. Үүний эхлэл болгож энэ жил Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл аймгуудын төвийг нийслэлтэй холбох 1347 км авто замын ажлыг бондын хөрөнгөөр санхүүжүүлнэ.

2.    Нийслэл хотын дахин төлөвлөлт. Эхний ээлжинд хотын төв хэсэгт бөглөрөл түгжрэл үүсгэдэг 33 замын Т хэлбэрийн уулзварыг дөрвөн замын уулзвар болгох ажлыг санхүүжүүлнэ. Мөн Туул, Сэлбэ голын даланг дагуулан хотын нэг захаас нөгөөд хүрэх босоо, хэвтээ тэнхлэгийн хурдны хоёр замын ажлыг эхлүүлнэ.

3.    Оюутолгойн уурхайдэрчим хүч нийлүүлэх боломжтой 300 мвт-ын хүчин чадалтай цахилгаан станцыгТавантолгойн уурхайг түшиглэнбарьж эхлэхэд бондын мөнгөнөөс зарцуулна.

4.    Ирэх жилүүдэд барихаар төлөвлөж буй нийт 1800 км төмөр замын бүтээн байгуулалтыгэхлүүлж, Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх 270 орчим км төмөр замын доод суурь бүтцийн ажлыг дуусгахад санхүүжилт олгоно. Үлдэж буй 1500 км төмөр замын техникийн зураг төслийг мөн энэ онд санхүүжүүлэн гүйцэтгүүлэх юм.

 

Бодлогын зөвлөлөөс зөвлөмж болгож буй дээрх дөрвөн чиглэлийн саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэнэгэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ