Италичууд сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ

A- A A+


Photo

Эрчим хүчний сайд П.Ганхүү Италийн эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд Иван Скалфороттог /2017.04.07/ хүлээн авч уулзлаа. Ноён Иван Скалфоротто “Итали улс малын хаягдал түүхий эд ашиглан эрчим хүч үйлдвэрлэдэг бөгөөд энэ чиглэлд Монгол улстай хамтран ажиллах сонирхолтой байна. Манай оронд дэвшилтэт технологи нь нутагшсан, харин танайд түүхий эд элбэг учраас хамтран ажиллах боломжтой юм. Мөн манай улс дэрс, хогийн ургамал зэргийг ашиглаж эрчим хүч гарган авах судалгааны ажил хийж байгаа” гээд Итали орон сэргээгдэх эрчим хүчний салбарт томоохон үйлдвэрлэгч болохыг онцоллоо. Эрчим хүчний сайд П.Ганхүү “Монгол, Италийн харилцаа эрчим хүчний салбарын хамтын ажиллагаагаар өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна. Та бүхний танилцуулсан эрчим хүчний шинэ технологийг судалж, техник, удирдлагын ажлын хэсэг байгуулж ажиллах саналыг тань дэмжиж байна” гэв.

Италийн эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд Иван Скалфоротто Итали, Монголын Засгийн газар хоорондын холимог комиссын Италийн хэсгийн дарга бөгөөд энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо комиссын II хуралдаан зохион байгуулагдаж буй юм. 

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ