СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНДЭСНИЙ НАЙМДУГААР ФОРУМ БОЛНО

A- A A+


Photo

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор"СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНДЭСНИЙ НАЙМДУГААР ФОРУМ”-ыг2017 оны тавдугаар сарын 05-ны өдөр зохион байгуулах гэж байна. Форумын Ерөнхий зохион байгуулагчаар “Монголын салхины эрчим хүчний ассоциаци” ажиллах бөгөөд Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо бодлогоор дэмжиж буй юм.

Манай улс сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа нар болон салхины баялаг нөөцтэй. Энэ боломж нөөцдөө тулгуурлаж сэргээгдэх эрчим хүчний салбараа бодлого, төлөвлөлттэйгөөр хөгжүүлэх шаардлагатайг зохион байгуулагчид онцолж байна. Манай улсын анхны сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болох “Салхитын салхин цахилгаан станц” 120 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар дөрвөн жилийн өмнө баригдсан нь өнөөдөр Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн 3 – 4 хувийг хангаж байна. Мөн 2017 онд сэргээгдэх эрчим хүчний салбарт томоохон хөрөнгө оруулалтууд хийгдсэн нь Дарханы 10 МВт-ын нарны цахилгаан станц 2017 оны нэгдүгээр сард ашиглалтад орсноос харж болно. Түүнчлэн Улаанбаатар хотын баруун зүгт байрлах /61 –ийн гарам орчимд/ 10 МВт-ын нарны цахилгаан станц болон Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь 50 МВт-ын хүчин чадалтай хоёр дахь салхин цахилгаан станцын барилгын ажил явагдаж байна. Энэ бүхний үр дүнд Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал 2017 оны эцэс гэхэд 120 МВт-д хүрэхээр байгаа юм.

Хэдийгээр манай улсад сэргээгдэх эрчим хүчний салбар хөгжих таатай боломж, эерэг үзүүлэлтүүд бий ч, бодлогын зохицуулалт, мэргэжлийн боловсон хүчин дутмаг байна. Иймд “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний наймдугаар форум”-аар салбарын бодлого төлөвлөлтөө нарийн тодорхойлж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх гарц хайхад зорилго чиглэнэ.

Форумд “Дэлхийн салхины эрчим хүчний зөвлөл”-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Стив Сауеэр, Бүгд найрамдах Франц улсаас Монгол улсад суугаа Элчин сайд хатагтай Элизабет Барсак нар урилгаар оролцох бөгөөд гадна, дотны нийт 500 гаруй хүнийг хамруулахаар зорьжээ.

“Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага” болон “Дэлхийн салхины эрчим хүчний зөвлөл” хамтран зохион байгуулах уг форум “Корпорэйт конвеншн центр” –т болно.

               Дэлгэрэнгүй мэдээллийг www.nref.mnцахим хуудаснаас авна уу. 

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ