Дулааны улиралд хэрэглээний халаалтаа үргэлжлүүлэн авах боломжтой

A- A A+


Photo

Дулааны улиралд хэрэглээний халаалтаа үргэлжлүүлэн авах боломжтой

Эрчим хүчний яамны даваа гарагийн шуурхай хуралдаанд Улаанбаатарын цахилгаан дулаан түгээх, дамжуулах сүлжээ байгууллага болон үйлдвэр, компанийн удирдлагууд оролцож, ажлаа тайлагнав.

Өнөөдрөөс буюу тавдугаар сарын 01-ний өдрөөс аж ахуйн нэгж байгууллагын халаалт зогсож, зуны хуваарьт шилжсэн. Харин “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК нийгмийн хариуцлагаа сайжруулах ажлын хүрээнд хугацаа хамаарахгүйгээр хэрэглээний халаалтыг 2017 оны 05 дугаар сарын 15-наас хойш үргэлжлүүлэн авах боломжийг нээж буйгаа онцоллоо. Мөн энэ онд ЭХЯ-ны зүгээс хүчдэлийн уналттай болон эрчим хүчинд холбогдоогүй айл өрхүүдийг тог цахилгаанд холбож, шинэчлэхээр нийт 41 багц ажлыг төлөвлөөд байгаа. Энэ ажлыг зургаадугаар сарын дундуураас эхлүүлэх шаардлагатайг хуралдаанаар хөндөв. Эрчим хүчний салбарын 2017 – 2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажил дөрөвдүгээр сараас эхэлсэн. Үйлдвэр, компаниуд яамнаас өгсөн үүрэг даалгаврын дагуу ирэх өвлийн бэлтгэл ажилдаа орж, төлөвлөгөөний дагуу ажиллаж буйгаа тайлагналаа. 

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ