Эрчим хүчний салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болно

A- A A+


Photo

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эрчим хүчний салбарын удирдах ажилтны зөвлөгөөн” маргааш /2017.05.16 өдөр/ болно. Зөвлөгөөнөөр салбарын хэтийн бодлого, төлөвлөлт, өнөөгийн түвшин, алдаа оноогоо хэлэлцэж, үр дүнгээ нэгтгэн цаашид хэрэгжүүлэх бодлого зорилтоо тодорхойлох бөгөөд Төрийн өмчит болон хувийн хэвшлийн 60 гаруй байгууллагын 200 орчим төлөөлөгч оролцоно.

Зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд П.Ганхүү “Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, хууль эрхзүйн орчин, цаашдын зорилт” сэдвээр илтгэл тавьж, салбарт хэрэгжүүлж буй арга хэмжээний тухайд дэлгэрэнгүй танилцуулга өгнө. Мөн Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар “Эрчим хүчний салбарын аудитын шалгалт, дүгнэлт, зөвлөмж, үр дүн, цаашид авах арга хэмжээ”, Төрийн өмчийн Бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор “Эрчим хүчний салбарын төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн компанийн засаглал, хөрөнгийн өгөөж, үр ашгийн талаар мэдээ мэдээлэл”, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан “Эрчим хүчний салбарын үнэ тарифын бодлого, зохицуулалтын үр дүн” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэх юм. Түүнчлэн ШУТИС-ийн ЭХС-ийн захирал, доктор профессор Ч.Мангалжав “Эрчим хүчний салбарын мэргэжилтэнг бэлтгэх, чадавхижуулах, хүний нөөцийн эрэлт хэрэгцээ, түүнийг хангах боломж”, МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны дарга Х.Буянжаргал “Эрчим хүчний салбарын нийгмийн түншлэл нь тогтвортой хөгжлийн үндэс” сэдвээр илтгэл тавина. 

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ