Д.Бааст: “Төвлөрсөн, найдвартай дулаан хангамжтай болох нь манай хамт олны мөрөөдөл байсан”

A- A A+


Photo

Д.Бааст: “Төвлөрсөн, найдвартай дулаан хангамжтай болох нь манай хамт олны мөрөөдөл байсан”

Нийслэлийн Яармаг орчмын бага оврын 7 зуухнаас хангагддаг Хан-Уул дүүргийн төрийн байгууллагууд төвлөрсөн дулаан хангамжид холбогдож байна. Яармагийн нэгдсэн эмнэлэг, 320 хүүхдийн63 дугаар тусгай дунд сургууль, 620 хүүхдийн 34 дүгээр сургууль, 210 хүүхдийн 12 дугаар цэцэрлэг, Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн Хан-Уул салбар болон Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны өрхийн эмнэлэг, цагдаагийн барилгыгдулааны шугам сүлжээний шинэчлэлд хамрууллаа. Төслийн хүрээнд 1780 метр дулааны шугам, орчин үеийн иж бүрэн тоноглол бүхий 2 ширхэг дулаан дамжуулах төвийг суурилуулсан байна. Нийт 820 гаруй сая төгрөг зарцуулжээ. Яармаг орчмын бага оврын зуухнуудыг зогсоосноор жилд түлдэг байсан 2470 тн түүхий нүүрсний хэрэглээ буурч, агаарт хаягдах хорт хаягдал 115.2тн-оор багасах судалгаа гарсан байна.

Яармагийн нэгдсэн эмнэлгийн захирал Д.Бааст хэлэхдээ “Эмнэлэг маань төвийн дулааны шугам сүлжээнд холбогдож буйд ихэд баяртай байна. Ингэснээр уурын зуунаас ялгардаг байсан хорт утаа багасч, үйлчлүүлэгчдийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөх бодит ажил болсон гэж харж байна. Өвлийн улиралд бага оврын зуухнаас дулаанаа хангахад нүүрс түлээнээс эхлээд асар их зардал гардаг байсан. Харин одоо энэ бүх асуудал ард хоцорлоо. Бидний хувьд төвлөрсөн, найдвартай дулаан хангамжтай болох нь том мөрөөдөл байсан” гэв.

Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн захиралЦ.Оюунгэрэл “Хүүхдүүд маань тохилог орчинд хичээллэх болсонд баяртай байна. Хүлээлт үүсгэсэн энэ ажлыг шуурхай шийдвэрлэсэн Эрчим хүчний яам, УБДС компанийн хамт олонд талархаснаа илэрхийлье” гэлээ. 

Эрчим хүчний яамны Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн 2017 оны төлөвлөгөөний дагуу 68 халаалтын зуухыг зогсоож, төвлөрсөн дулаанд холбохоор ажиллаж байгаа аж. Утааг бууруулахад бодитой бөгөөд шууд нөлөөлөх ажил бол уурын зуухнуудыг зогсоож, төвлөрсөн системд холбох юм гэдгийг Эрчим хүчний сайд П.Ганхүү хэлсэн үгэндээ онцоллоо. Мөн 2020 он гэхэд 228 бага оврын уурын зуухыг татан буулгаж, төвлөрсөн шугам сүлжээнд холбоно. Үр дүнд нь жилийн 4000 орчим вагон нүүрсний хэрэглээг багасч, хорт утаа буурна гэсэн тооцоо судалгаа гарсан гэлээ. Цаашид Баянзүрх, Чингэлтэй, Баянгол зэрэг дүүрэгт дулааны шугамын өргөтгөл, шинэчлэлийн ажил хийгдэнэ. 

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ