БУРЯД УЛСЫН СЕНАТОР БАЙСАН АРНОЛЬД ТУЛОХОНОВ МОНГОЛД УСАН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХЫГ ДЭМЖЛЭЭ

A- A A+


Photo

Тэрээр оросууд хөрш улсынхаа усан цахилгаан станц барих хүсэлтийг хүлээн авах ёстой гэдэгт итгэлтэй байна.

            Байгал нууртай холбоотой асуудлаар зохион байгуулсан хэвлэлийн бага хурал дээр Буряд Улсын сенатор байсан Арнольд Тулохонов“цочирдом” мэдэгдэл хийлээ.

            -Бүгд л усан цахилгаан станц барихыг хориглох тухай ярьж байна. Яг үнэнийг хэлэхэд монголчуудын түмэн зөв. Би тэдний хангалуун амьдрах гэсэн хүслийг дэмжиж байна. Хэрвээ оросууд “хуваалцах ёстой” гэдгийг ойлгохгүй байгаа бол усан цахилгаан станцаа бариг л дээ гэж тэрээр хэлэв.

            Эрдэмтэн маань оросууд хамтарч ажиллахад бэлэн байхад нь хөршүүддээ адил тэгш ханддаггүй гэж үзэж байна.

            -Дэлхий дахинаараа л хуваалцдаг, бид ч бас хуваалцах ёстой, тэгээд ч бид Монголоос ус авдаг. Бид тэдэнд 1 кВт цахилгаан эрчим хүчийг 12 рублээр зарж, РАОмонголчуудыг “сааж” хөрөнгөжих гэж оролдож байгааг би ойлгохгүй байна. Тэд чинь ердөө л гуравхан сая, Эрхүү мужийн хүн амаас ч цөөн шүү дээ. Би оросыг “хуваалцахад хүчилье” гэж хэлж байна хэмээн хуучин сенатор эгдүүцэв.         

            Академчийн бодлоор Эрхүүчүүд монголчуудтай цахилгаан эрчим хүчээ хуваалцах бас нэг хувилбар байгаа гэнэ. -Эрхүү мужийн захирагч Левченко “Бид монголд цахилгаан эрчим хүч нийлүүлэхэд бэлэн. Үүний тулд цахилгаан дамжуулах шугам барих шаардлагатай. Эрхүү муж үүнийг барихгүй, холбооны улс барих ёстой, харин холбооны улс маань хэмнэлтийн бодлого баримталж байгаа” гэж хэлсэн.

Тэдэнд цахилгаан дамжуулах шугам барьснаас цахилгаан эрчим хүчээ үнэтэй зарах нь амар байгаа гэж Арнольд Тулохоновүгийнхээ төгсгөлд дүгнэв.

 

"Номер один"сонины 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн дугаарт  (http://gazeta-n1.ru/news/54589/)

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ