АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗЛАА

A- A A+


Photo

         Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт 2013 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Азийн хөгжлийн банкны Дэд ерөнхийлөгч хатагтай Лакшми Венкатачаланг холбогдох албаны хүмүүсийн хамт хүлээн авч уулзлаа.

        Азийн хөгжлийн банкны дэд Ерөнхийлөгч Монголын эдийн засгийн форумд оролцож, МУ-ын Ерөнхий сайдтай уулзсанаа хэлээд төр хувийн хэвшлийн түншлэлийн хөгжил болон хөрөнгө оруулалтыг татах орчныг эрчим хүчний салбарт хэрхэн бүрдүүлж байгаа тухай сонирхож Улаанбаатарын 5-р цахилгаан  станцын төсөл ямар шатандаа байгаа талаар тодрууллаа.

       Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт тус салбарт “Монгол Улсын эрчим хүчний салбарын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэх”, Хөдөөгийн орлого багатай иргэдийг цахилгаан эрчим хүчний үйлчилгээг сайжруулах нэг фазын шугмаар холбох, Цахилгаан түгээх сүлжээний алдагдлыг бууруулах зэрэг төслүүд АХБ-ны хөнгөлттэй зээл, буцалтгүй тусламжаар амжилттай хэрэгжиж буйг онцлоод цаашид хамтран ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

            Мөн 5-р цахилгаан станцын газрыг чөлөөлөхтэй холбоотой Засгийн газрын тогтоол гарч үүний дагуу төрийн байгууллагууд үйл ажиллагаа явуулж байгаа тухай хэлээд төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний дагуу хийгдэх энэхүү төслийг Эрчим хүчний яамнаас онцгойлон анхаарч байгаа гэлээ.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ