ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Ц.ДАВААСҮРЭН ОХУ-ЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД А.В.НОВАКТАЙ УУЛЗАВ

A- A A+


Photo

2018 оны 2 дугаар сарын 27-ний өдөр МУ-ын Эрчим хүчний сайд Ц.Дваасүрэн ОХУ-ын Эрчим хүчний сайд А.В.Новактай уулзаж, хоёр улсын эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааны чиглэлээр ярилцлаа. Уулзалтад Оросын талаас ОХУ-ын Эрчим хүчний орлогч сайд А.Б.Яновский, ЭХЯ-ны Олон улсын хамтын ажиллагааны газрын захирал, орлогч дарга нар болон яамны бусад удирдах албан тушаалтнууд, Монголын талаас Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, харьяа газрын дарга нар, “Диспетчетрийн үндэсний төв” ХХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн төлөөлөл оролцов. 

Уулзалтаар Эрчим хүчний салбарт хамтран ажиллах “Монгол Улсын болон ОХУ-ын Засгийн Газар хоорондын хэлэлцээр”-ийг ойрын үед байгуулахаар тохиролцож, хамтын ажиллагааг хөгжүүлэхээр Оросын олон компани хамтран ажиллах сонирхолтой байгааг Эрчим хүчний сайд А.В.Новак онцоллоо.

Мөн энэ үеэр Монгол, Оросын эрчим хүчний салбарт хамтран ажиллах ажлын хэсгийн анхдугаар хуралдаан болж, цаашдын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон.  

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ