ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ӨРГӨДЛИЙН МАТЕРИАЛЫГ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВАХТАЙ ХОЛБОГДУУЛАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Эрчим хүчний яам, Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнтэй хамтран Эрчим хүчний тусгай зөвшөөрлийн өргөдлийн материалыг цахимаар хүлээн авахтай холбогдуулан "Эрчим хүчний хөгжлийн төв"-ийн сургалтын зааланд цахим программын сургалтыг зохион байгуулав. Цахим программыг нэвтрүүлснээр тусгай зөвшөөрлийн өргөдөл хүлээн авах ажиллагааг хүндрэл чирэгдэлгүй, шуурхай болгох юм. Мөн тусгай зөвшөөрлийн урьдчилан дүгнэлт гаргах ажлын хэсэг хүсэлт гаргасан аж ахуйн нэгжийн материалтай хурдан танилцах боломжтой болно.
Сургалтад 45 аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөгчид оролцов. Сургалт гурван үе шаттай явагдсан.
1-р үе шат: Цахим программын танилцуулга хийх, гарын авлага тараах
2-р үе шат: Цахим программд өргөдлийн материал оруулж , тайлбар хийх
3-р үе шат: Асуулт, хариулт
Энэхүү цахим программ нь албан ёсоор нээгдээгүй ба туршилтын шатандаа явж байна.




























Сэтгэгдэл