Нарны цахилгаан станц Абу Даби баригдав

A- A A+


Photo

 

Газрын тосны экспортоор дэлхийн тэргүүлэгч улсуудын нэг Арабын нэгдсэн эмират улс сэргээгдэх эрчим хүчний шавхагдашгүй нөөцийг ашиглаж эхэлсэн байна. 100 мвт-ын хүчин чадалтай Шэймс 1 нарны цахилгаан станц нь тус улсын нийслэл Абу Даби хотын эрчим хүчний хэрэглээний 7% хангахаар төлөвлөгдсөн гэнэ. Шинэ нарны цахилгаан станц нь нийслэлээс 120 км зайд байрлаж байгаа юм. Уг төслийг 600 сая долларын зардалтайгаар гүйцэтгэж дууссан ба 20 мянган айлын цахилгааны хэрэглээг бүрэн хангаж чадах юм. Шэймс 1 нарны цахилгаан станц нь түгээмэл хэрэглэгддэг хар өнгөтэй фотовольт хавтангаар тоноглогдоогүй гэнэ. Үүний оронд парболь хэлбэрийн тольнуудын тусламжтай нарны энергийг нэг цэгт төвлөрүүлэн шингэн буцалгах арга ашигласан байна. Цамхагт тогооны ус тольнуудын цуглуулсан нарны энергийн нөлөөнд буцалж эхлэх үед өндөр даралтын уур турбинд хүргэгдэж эргэлтийн механик энерги үүсгэх аж. Улмаар генератор цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж эхлэх юм. "Абу Даби ирээдүйн эрчим хүч" компаний тэргүүн султан Ахмед Аль Жабер хэлэхдээ энэхүү төсөл нь зөвхөн эхлэл бид цаашдаа Шэймс 2, Шэймс 3 төслүүдийг хэрэгжүүлнэ гэжээ.


 
 

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ