СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 11, 28 ДУГААР ХОРООНЫ 858 ӨРХ 4КВТ ЧАДАЛТАЙ ЦАХИЛГААН ХАЛААГУУРТ ХОЛБОГДОХ БОЛОМЖ БҮРДЭВ

A- A A+


Photo

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрчим Хүчний Хөгжлийн Төв, “УБЦТС” ТӨХК-ийн холбогдох хүмүүс гэр хорооллын цахилгааны шугам сүлжээ, дэд станцыг өргөтгөн хүчин чадлыг нэмэгдүүлж 41964 айл өрхийг 4.0кВт чадалтай цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлэх барилга угсралтын ажлын II үе шаттай танилцлаа.

Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд цахилгаан дамжуулах, түгээх сүлжээ, дэд станцыг өргөтгөн хүчин чадлыг нь нэмэгдүүлж, гэр хорооллын айл өрхийг4.0кВт /кило-ватт/ хүчин чадалтай цахилгаан халаагуураар халаахтехникийн боломжийг бүрдүүлэхажлыг хоёр үе шаттай хийж гүйцэтгэсэн.

 “Нийслэлийн гэр хорооллын цахилгаан шугам сүлжээ, дэд станцын хүчин чадлыг нэмэгдүүлж 4 кВт /кило-ватт/ чадалтай цахилгаан халаагуураар айл өрхийг халаах техникийн боломжийг бүрдүүлэх ажил” БАГЦ-5-ын гүйцэтгэгчээр “Эрчим Өгий” ХХК шалгаран Эрчим хүчний яам, Эрчим Хүчний Хөгжлийн Төвтэй 2018 оны 06 дугаар сарын 31ны өдөр гэрээ байгуулан барилга угсралтын ажлыг эхлүүлсэн.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багц 24 ажлын хүрээнд  баригдсан КТПН-5427 дэд өртөөтэй танилцах, барилга угсралтын ажлын талаар гүйцэтгэгч компани мэдээлэл, танилцуулга хийсэн юм.

Барилга угсралтын ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 11, 28дугаар хорооны 11  байршилд шинээр 400 кВА-ийн /кило-вольт-ампер/ 5 ком дэд станц суурилуулсан,  250 кВА чадалтай 2  агаарын дэд станцыг 400 кВА чадалтай болгож хүчин чадлыг нэмэгдүүлсэн. 13149 метр  0.4 кВ-ын /кило-вольт/ агаарын шугам, 700 метр 10 кВ-ын кабель шугам, 25401 метр айл өрхийн оруулгын кабель татаж тус 2 хорооны нийт 858 айл өрхийг 4 кВт-ын чадалтай цахилгаан халаагуураар халаах техникийн  боломжийг бүрдүүлээд байна. 

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ