БҮГД НАЙРАМДАХ АЗЕРБАЙЖАН УЛСЫН ГАЗРЫН ТОС, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛЭГЭЭР СУРАЛЦУУЛНА

A- A A+


Photo

Бүгд Найрамдах Азербайжан Улсын газрын тос, үйлдвэрлэлийн их сургууль нь (ASOIU) тус улсын нийслэл Баку хотод байрладаг бөгөөд 1887 онд байгуулагдсан Евразийн шилдэг их сургуулиудын нэг юм.

Мэргэжлийн чиглэл: Газрын тос, хийн боловсруулалтын  мэргэжлээр (бакалаврын зэрэг) Суралцах хугацаа: 4 жил, 2019 оны хичээлийн жилээс

Материал хүлээн авах хугацаа: 2019 оны 01-р сарын 04-нөөс 2019 оны 02-р сарын 20-ний өдрийн 16 цаг хүртэл Эрчим хүчний хөгжлийн төв ТӨҮГ-ын бичиг хэрэг

Дараах материалыг бүрдүүлнэ. 

- Цахим үнэмлэх /хуулбар/

- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ/хуулбар/

- Ерөнхий шалгалтын батламж

- Цээж зураг 2 хувь /сүүлийн 3 сард авахуулсан байх/

- Сургуулийн тодорхойлолт

Тэтгэлэгт хамрагдахын тулд та дараах шаардлагуудыг хангасан байх шаардлагатай.

  1. Их, дээд сургуулийн 1-2 курсын оюутнууд байна. /18-аас дээш насны/
  2. Их, дээд сургуулийн голч оноо 3.0 ба түүнээс дээш байх, тодорхойлолтоор баталгаажуулна.
  3. Физик, Математикийн хичээлийн жилийн эцсийн дүн А үнэлгээтэй мөн элсэлтийн шалгалтын дүн 650 онооноос дээш байх холбогдох материалуудаар баталгаажуулна.
  4. Англи, Орос хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх /бүрэн дунд боловсролын гэрчилгээний гадаад хэлний хичээлийн дүн “A”байх, IELTS TOEFL оноотой бол хавсаргаж болно./
  5. Эссэ бичих /тухайн хөтөлбөрөөр суралцах хүсэл, сонирхлоо илэрхийлсэн800  үгтэй/

Сонгон шалгаруулалт:

  1. Газрын тос, хийн боловсруулалтын  мэргэжлээр бакалаврын зэрэг олгох 4 жилийн сургалтад 1 оюутныг сонгон шалгаруулна.
  2. Эссэ бичлэг, өргөдөл, бүрдүүлсэн материал дээр үндэслэн эхний шатны шалгаруулалтыг явуулна. 
  3. Шалгарсан оюутнуудыг ганцаарчилсан ярилцлаганд урьж, ярилцлагын үр дүнгээр эцсийншалгаруулалтыг хийнэ.

Холбоо барих утас: 99849591/С.Тэмүүлэн/

Email:sukhee.temuulen@gmail.com

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ