“Үндэсний энергетик”нийтлэл шалгаруулалтын 14 дүгээрт жагслаа
Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог БАЛДОРЖ шагналын тав дахь удаагийн шалгаруулалт гараанаасаа гараад хагас жилийг үдэж байна. Жилд нэг удаа, сэтгүүлч Ц.Балдоржийн төрсөн өдрөөр олгож байх энэхүү нэр хүндтэй, томоохон шагналын шалгаруулалтыг “Балдорж” сангаас зарлаж, дүгнэдэг болсоор дөрвөн он улирчээ.
Сэтгүүл зүйн үйл ажиллагаа эрхэлдэг бүхий л хэвлэл мэдээллийн байгууллага, мэргэжлийн сэтгүүл зүйн армид данстай нийт сэтгүүлчдийг хамардаг энэхүү шагнал, шалгаруулалт Монголын сэтгүүл зүйд хүндтэй байр эзэлдэг, хэн БАЛДОРЖ шагналын эзэн болж, “Шилдэг арав”-т аль нь шалгарах бол хэмээн сэтгүүлчид маань хүсэн хүлээдэг болсон. Өнгөрсөн дөрвөн жилийн наадмын тэргүүн магнайд “Үндэсний шуудан” сонины Б.Ганчимэг, Г.Отгон баяр, “Өнөөдөр”-ийн Д.Оюун-Эрдэнэ, “Өдрийн сонин”-ы Ж.Гангаа нар “хурдалж”, БАЛДОРЖ шагналтан хэмээх тодотголыг нэрийнхээ өмнө бичих эрхтэй болсон билээ. Харин тав дахь удаагийн БАЛДОРЖ шагналтан хэн болох бол?
Энэ асуултын хариу хагас жилийн дараа буюу ирэх есдүгээр сард тодорхой болно. Шилдэг бүтээлийн эздийг тодруулахын тулд Шүүгчдийн зөвлөл жилд дөрвөөс доошгүй удаа хуралдаж, уралдаанд ирүүлсэн бүтээл үүдийг шүүн тунгаадаг. Тав дахь удаагийн шалгаруулалтын эхний үе шатыг дүгнэх хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон. Хоёр дахь шатны шалгаруулалт саяхан, гуравдугаар сарын сүүлчээр болов.
Шилдэг 20-д шалгарсан бүтээл үүдийн аль нь ч эхний аравт ороод ирэхэд гайхахааргүй байсан нь бас нэгэн онцлог гэж хэлж болно. Нэгэнт дүгнэж, цэгнэж байгаа уч раас шүүгчдийн тавьсан онооны дарааллаар шилдэг арвыг жагсаалаа. Эхний 15-д багтсан бүтээлүүд л гэхэд хоорондоо тун цөөн онооны зөрүүтэй бай сан нь өрсөлдөөн тун ширүүн байсныг нотлох биз ээ.
“Үндэсний шуудан” сонины тоймчХ.Бүрэнтогтохын бичсэн Эрчим хүчний сайд М.Сономпилийн тухай “Үндэсний энергетик”хөрөг нийтлэл шалгаруулалтын 14 дүгээрт жагссан байна. Дараа дараагийн даваанд амжилтаа ахиулахыг сэтгүүлч Х.Бүрэнтогтоход хүсье.




























Сэтгэгдэл