САЛБАРЫН ТӨРИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН АЛБАН ХААГЧДЫН ДУНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Эрчим хүчний яамнаас Сангийн яам болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай хамтран салбарын төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн худалдан авах ажиллагаа хариуцсан албан хаагчдын дунд сургалт зохион байгууллаа. Сургалт төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт, худалдан авах ажиллагааг хэрхэн төлөвлөж, тайлагнах, төрийн худалдан авах ажиллагааны цахим системийн ашиглалт, цаашдын зорилтын талаарх танилцуулга гэсэн агуулгын хүрээнд явагдсан юм.
Сургалтад нийт 50 гаруй албан хаагчид хамрагдаж, шинэчлэгдсэн хууль, тендер шалгаруулалт зохион байгуулах үйл ажиллагааны тулгамдаж буй асуудлуудын талаар албаны хүмүүсээс заавар, зөвлөмжийг авсан юм.





























Сэтгэгдэл