2019-10-07 10:06:18

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ҮЙЛДВЭР, КОМПАНИУДЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛУУДЫН ӨРГӨТГӨСӨН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО

Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын гүйцэтгэх захирлуудын өргөтгөсөн шуурхай хурал 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр боллоо. Зөвлөгөөнд эрчим хүчний салбарын төрийн болон орон нутгийн өмчит 33 ААН, байгууллагууд оролцож, 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд салбарын үйлдвэр, компаниудын 2019 оны  техник зохион байгуулалтын арга хэмжээ, их засвар, хөрөнгө оруулалтын ажлын төлөвлөгөө, гүйцэтгэлийн ажлын явц байдал, нүүрсний уурхайнуудын өнөөгийн байдал, дулааны цахилгаан станцуудын нүүрсний өр,төлбөр зэрэг асуудлаар танилцуулга хийгдлээ. Цахилгаан дулаан, эрчим хүч үйлдвэрлэгч, дамжуулагч, түгээгч компаниудын өвөлжилт хэвийн, төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Мөн дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангадаг “Шивээ-Овоо”, “Багануур”, “Шарын гол” зэрэг нүүрсний уурхайнуудын төлөөлөл шуурхай зөвлөгөөнд оролцож, нөхцөл байдлаа танилцуулсан.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн салбарын үйлдвэр комданиудын гүйцэтгэх захирал нарт дараах үүрэг даалгавруудыг өгөв. Үүнд: