2020-01-14
Эрчим хүчний яам, БНСУ-тай хамтран хэрэгжүүлж буй "10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл"-ийн нэгжийн багтХяналт, шинжилгээ, үнэлгээний мэргэжилтний ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.
Тавигдах шаардлага
- Санхүү, эдийн засаг эсвэл хууль, эрх зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх,
- Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх, /Олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрүүд дээр хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно/
- Хэрэглээний word, excel, project, accessзэрэг програмуудыг бүрэн эзэмшсэн, багаар ажиллах чадвартай, өөрийгөө хөгжүүлж мэдлэгээ бусадтай хуваалцах чадвартай, харилцааны өндөр соёлтой байх,
- Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай байх, /Солонгос хэлтэй бол давуу тал болно/
- Илүү цагаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх.
Ажилд орохыг сонирхогчид дараах материалыг бүрдүүлж өгнө үү.
- Төрийн албан хаагчийн анкет
- Товч намтар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Мэргэжлийн үнэмлэх, дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Гадаад хэлний мэдлэгийг нотлох бичиг баримтыг хавсаргах
- Ажлын туршлагын талаарх мэдээлэл. /Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг хавсаргах/
Дээрх материалуудыг 2020 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 14:00 цаг хүртэл доорхи хаягаар хүлээн авна.
Хаяг: Эрчим Хүчний Яам
3 дугаар давхар, 300 тоот өрөө
Утас: 51-263074