2020-01-22 07:35:04

ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДЭЭ ШИНЭЧЛЭН СОНГОЛОО

Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасны дагуу Эрчим хүчний яамны дэргэдэх Ёс зүйн зөвлөлийн гишүүдийг шинэчлэн сонголоо.

Эрчим хүчний яамны нийт төрийн албан хаагчдын саналыг үндэслэн нууц санал хураалт явуулан Ёс зүйн зөвлөлийн шинэ гишүүдийг сонгосон юм.