2020-01-24 08:36:53

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Ц.ДАВААСҮРЭН ОРОН НУТГИЙН УДИРДЛАГУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн аймаг, нийслэлийн Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх орон нутгийн цахилгаан хангамж болон дулаан хангамжийг шинэчлэх, шинээр барих болон өргөтгөх ажлуудын барилга угсралтын ажлуудыг тусгасан юм. Монгол улсын гал голомт болсон эрчим хүчний салбар бүрэн хүч чадлаараа ажиллаж, ард иргэдийг цахилгаан дулаанаар хангахад чиглэдэг. Орон нутагт бие даасан цахилгаан дулааны станцуудын үйл ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх, шугам сүлжээний аюүлгүй байдлыг ханган ажиллах зэрэгт хамтын ажиллагаа чухал юм. Эрчим хүчний салбарын бодлогын хүрээнд 2020 ондНийслэл болон орон нутагт томоохон төслүүд хэрэгжүүлэхээр шийдвэр гарсан. Үүнд:

Гэрээ нь шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлж, орон нутгийн удирдлагын бүх шатны байгууллагад ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгаж, хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хамтран ажиллах, харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, үр дүнг нь үнэлж дүгнэх, иргэдэд хүргэх, төрийн болон нийгмийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх зорилготой юм.