Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газарт төрийн үйлчилгээний албан тушаалын буюу оффисын үйлчлэгчийн ажлын байрны сул орон тоонд ажилтан шалгаруулж авна.
Тавигдах шаардлага:
- Монгол Улсын иргэн байх;
- Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй;
- Сэтгэцийн өвчин, эмгэггүй байх;
- Илүү цагаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай, харилцааны өндөр соёлтой байх;
- Эмэгтэй 25-45 насны хооронд байх;
- Улсад 10-аас доошгүй жил ажилласан, ажлын туршлагатай байвал давуу тал болно.
Ажилд орохыг сонирхогчид дараах материалыг бүрдүүлж өгнө үү. Үүнд:
- Төрийн албан хаагчийн анкет;
- Ажилд орохоор бичгээр гаргасан хүсэлт;
- Иргэний үнэмлэхний хуулбар, эх хувийн хамт;
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн хуулбар,
- Нийгмийн даатгалын дэвтэр (Хөдөлмөрийн дэвтэр)-ийн хуулбар, эх хувийн хамт
- Өмнө ажиллаж байсан бол тухайн байгууллагын ажил байдлын тодорхойлолт;
- “4 x 6”-гийн хэмжээний цээж зураг;
- Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
Ажилд орох хүсэлтийг хүлээн авах бүртгэх:
Иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг Засгийн газрын XIVбайр, Эрчим хүчний яамны 2 давхарт 205 тоот өрөө бүртгэлийг 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 13-ны өдрүүдэд 09:00-12:30, 13:30-17:00 цагийн хооронд хүлээн авна.