2020-07-10 09:28:47

ЗАСГИЙН ГАЗРЫН ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛӨӨР Ц.ЦОГЗОЛМАА ШАГНУУЛЛАА

Монгол Улсын засгийн газрын бодлого шийдвэрийг тууштай хэрэгжүүлэхийн төлөө олон жил үр бүтээлтэй ажиллан мэдлэг чадвар, авъяас билэг, хүч хөдөлмөрөө ард түмэндээ зориулж эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргасан албан хаагчдыг жил бүр Монгол Улсын Засгийн газраас Засгийн газрын “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнадаг билээ.  

Энэ жил Засгийн газрын "Хүндэт өргөмжлөл”-өөр нийт 18 хүнийг шагнасны нэг нь Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах шинжээч Ц.Цогзолмаа байлаа. Хүндэт өргөмжлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулсан юм.

Эрчим хүчний салбарын төлөөлөл  болж Засгийн газрын дээд шагнал хүртсэн Ц.Цогзолмаадаа халуун баяр хүргэж, ажлын амжилт хүсье.