2020-07-17 08:48:27

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай үүрэгт ажилдаа орлоо

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар салбарын дэд сайд нарыг томилсон. Эрчим хүчний дэд сайдаар ЗГХЭГ-ын дэд дарга М.Баярмагнайг томилсон. Шинэ ажилд томилогдсонтой холбогдуулан ЗГХЭГ-ийн дэд даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, дэд сайд асан Т.Гантулга болон нэгжийн удирдлагууд шинээр томилогдсон дэд сайд М.Баярмагнайг угтан авч, амжилт хүслээ.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД САЙД МЯГМАРСҮРЭНГИЙН БАЯРМАГНАЙ

М.Баярмагнай 1972 онд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Эдийн засагч мэргэжилтэй. Бизнесийн магистр зэрэгтэй. Улсад 21 жил ажилласан.

Боловсрол:

Ажилласан байдал: