Эрчим хүчний яамны харъяа төрийн өмчит дараах компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийсонгон шалгаруулалтыг зарлаж байна. Үүнд:
1. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус 1 гишүүн
2. “Тавантолгой цахилгаан станц” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус 3 гишүүн
3. “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус 2 гишүүн
4. “Хөвсгөл дулааны станц” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус 2 гишүүн
Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:
1) Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх;
2) Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхол үүсгэхгүй байх;
3) Нэр дэвшигч нь өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй;
4) Нэр дэвшигч өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй;
5) Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй;
6) Тухайн компанитай бизнесийн аливаа холбоогүй;
7) Компанийн засаглалын сургалтад хамрагдсан, компанийн засаглалаар мэргэшсэн байх;
8) Эрчим хүчний салбарын талаар зохих мэдлэг, туршлагатай, эрчим хүчний инженер /эрчим хүчний мэргэшсэн ба зөвлөх инженер/, санхүү эдийн засагч, нягтлан бодогч, хуульч мэргэжилтэй байвалзохино.
Бүрдүүлэх материал:
1) Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлэх (сонгон шалгаруулалтад оролцох компанийн нэрийг тодорхой бичих);
2) Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4 х 6 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх);
3) Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);
4) Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;
5) Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
6) Иргэний үнэмлэхийн хуулбар;
7) Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар;
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:
Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдийн материалыг Эрчим хүчний яамны бичиг хэргийн ажилтан 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 11.00 цаг хүртэл хүлээн авна.
Анхаарах зүйлс:
1) Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаар, нэрээ дэвшүүлж буй компанийн нэрийг тус тус гаргацтай бичих;
2) Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын материалыг хийнэ;
3) Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно;
4) Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана;
5) Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна;
6) Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлттэй 1-2 хүртэлх компани дээр гаргана;
7) Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй компанийн Нэр дэвшүүлэх хорооноос холбоо барина;
8) Нэмэлт мэдээллийг Эрчим хүчний яамны 267069 дугаарын утаснаас авна уу.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ