2020-09-22 09:02:19

Эрчим хүчний салбарын өргөтгөсөн шуурхай хуралд Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн төлөөлөгчид оролцдог болов

Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын удирдлагуудын ээлжит өргөтгөсөн шуурхай хурлыг цахим хэлбэрээр явууллаа. Цахим хуралд төрийн болон орон нутгийн өмчит 43 байгууллага оролцов. Мөн энэ удаагийн хуралд Сэргээгдэх эрчим хүч /СЭХ/-ний эх үүсвэрүүдийн удирдлагууд оролцлоо.

Үйлдвэр, компани тус бүр 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажил хангагдсан байдал, Үйлдвэр компаниудын санхүү, эдийн засгийн байдал /өр авлага, зардлын хэмнэлтийн талаар/, өнгөрөгч өргөтгөсөн шуурхайгаас өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.  

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх салбарын нийт үйлдвэр, компанийн удирдлагуудад дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:

Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын удирдлагуудын өргөтгөсөн шуурхай хуралд гүйцэтгэх захирлууд биечлэн байх, хурлын бэлтгэл ажлыг сайн хангаж оролцохыг сайд Н.Тавинбэх анхаарууллаа. Мөн цаашид хэвийн горимд ч өргөтгөсөн шуурхай хурлыг тогтмол цахимаар зохион байгуулах нь эдийн засгийн хувьд үр өгөөжтэй гэдгийг сануулав.