2020-10-01 08:01:48

МЭНДЧИЛГЭЭ

Олон улсын Ахмадын баярын өдрийг тохиолдуулан Эрчим хүчний салбарын ахмадууддаа чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлж байна.

Та бүхнийхээ өвлүүлсэн гал голомтыг манаж, өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээг хангах зорилгоор эх үүсвэрүүдийг өргөтгөх,  импортын цахилгаан эрчим хүчний хэмжээг бууруулахаар “Тавантолгой дулааны цахилгаан станц”, “Эрдэнэбүрэн”-ийн усан цахилгаан станц, системийн горимын тохируулга хийх цахилгаан цэнэгт хуримтлуурын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр ажиллаж байна. Байгаль орчинд ээлтэй ногоон технологийг нэвтрүүлж, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг бий болгох зорилгоор бага чадлын нарны үүсгүүрийг өрх бүрт  суурилуулж  цахилгаан эрчим хүч үйлдвэрлэгч  болгох зорилт тавьж байна.

Ахмадуудын маань хуримтлуулсан туршлага, зөвлөгөө сургамж бидний хувьд үнэ цэнэтэй хэвээр байх болно.  

Эрчим хүчний салбарын ахмадууддаа эрүүл энх байж, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Н.ТАВИНБЭХ